- GO+
- Posts
- ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРХЛЭХЭЭС ӨӨР ЭРХТЭЙ!
ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРХЛЭХЭЭС ӨӨР ЭРХТЭЙ!
ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРХЛЭХЭЭС ӨӨР ЭРХТЭЙ!
ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРХЛЭХЭЭС ӨӨР ЭРХТЭЙ!
Бид хүмүүс хоорондын хүйсийн ялгавартай харилцаанаас болж эрхээ дутуу эдэлсээр ирсэн билээ. Сонгууль өгөх эрхгүй эмэгтэйчүүд, эрэгтэй хүний эд бараа мэт эсвэл хүүхэд гаргах болон гэрийн ажилд л зориулагдах гэх мэт хүн гэх өнцгөөр харагддаггүй байсан цаг үе саяхан. Харин 1975 оноос эхлэн жил бүрийн энэ өдөр хүмүүс дуу хоолойгоо нэгтгэн зөрчигдөж буй эрхийнхээ төлөө "дугардаг" билээ.
НҮБ-ын зүгээс “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр гэж тооцдог. Мөн жил бүрийн энэ өдөр дэлхийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгч, тухайн жилдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ашиглах уриаг танилцуулдаг уламжлалтай юм.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр үзэх кинонуудыг “Эмэгтэйчүүд эрхлэхээс өөр эрхтэй” цэсээр танд хүргэж байна.
A24 studio-г санаж байна уу?
Тэдний ээлжит нэгэн сайн бүтээл GoPlus-д орлоо.
Everything Everywhere All at Once, Past lives, Lady bird гэх алдартай бүтээлүүдээр нь бид мэдэх юм. Харин энэ удаа Talk to me гэх аймшгийн киногоороо та бүхэнтэй эргэн уулзаж байна.
Үйл явдал: Хэдэн найзууд занданшуулсан гар ашиглан хэрхэн сүнс дуудах зан үйлийг олж мэдсэнээр сүнс дуудаж зугаацах болов. Гэтэл нэг найз нь 60 секундээс хэтрүүлснээс болж аймшигт муу ёрын үүдийг нээдэг.
Үйл явдал: Нэг намаас нэг тойрогт нэр дэвшиж сонгогдсон гурван УИХ гишүүд Орон сууцны тендерээс болж хоорондоо ширүүн тэмцэл өрнүүлнэ. Трансжендер Энэрэл болон түүний найз Хундага нарт гишүүдийн нэг болох Луйнхар их хэмжээний мөнгө санал болгосноор тэд тендерийг Луйнхарын талд шийдүүлэхээр хууль бус үйл ажиллагаа явуулах болно.
2023 онд нээлтээ хийсэн Хятадын алдарт энэхүү бүтээл нь Юү Хуа зохиолчийн “Mistakes by the River” зохиолоос сэдэвлэн бүтээсэн. 2023 оны Канны кино наадмаас Un Certain Regard төрөлд шалгарсан бүтээл билээ.
Үйл явдал: 1990 ээд онд Хятадын жижиг тосгоны голын эргээс нэгэн эмэгтэйн цогцос олдоно. Ахлах мөрдөгч Ма хэрэгтнийг маш хурдан баривчилсан боловч цуврал аллага үргэлжилсээр байна.
Үйл явдал: Авьяаслаг залуу зохиолч болон түүнд багшлахаар болсон профессор хоёр хамтдаа нэгэн зохиол эхлүүлнэ. Зохиол дээр гарах мөр бүр тэдний амьдралыг холбож эхэлснээр тэд өөрсдөдөө хамгийн харанхуй талуудаа харуулах болно.
Wednesday-н дүрээрээ алдаршсан Jenna Ortega-гын өөр нэгэн нууцлаг дүрийг харахын хүсвэл энэхүү киног үзээрэй. Эцэст нь тэд өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар тэмцэх болно. Харин хэн нь ялах бол?
Эцэст нь:
Таны эрх зөрчигдөөгүй биз?
💙