- GO+
- Posts
- Амьдрахуй
Амьдрахуй
Амьдрахуй
Амьдрахуй
Энэхүү захиаг унших үедээ дээрх дууг сонсоорой.
Өнөөдөр АМЬДРАХУЙ гэх сэдвийн дор кино сонгосон байгаа.
"Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй.”
Ганц бие байх гэдэг үгийг хүмүүс ихэнхдээ “ганцаардал” гэж ойлгодог. Гэтэл угтаа ганцаараа байх гэдэг нь “эрх чөлөө” гэсэн үг юм. Ганцаараа бол хүссэн зүйлсээ хийнэ, хэнээс ч асуулгүй шийдвэр гаргана.
Гэвч бид хамтдаа эрх чөлөөтэй байж болохгүй гэж үү? Чи хажууд нь байхдаа тухтай, яг л “ганцаар байгаа” мэт аягласан ч шүүсэн харцтай тулахгүй, дулаахан, тав тухтай байх боломжгүй гэж үү?
Гол дүрийн залуу Сөүлд ганц биеэр, ганцаар аж төрдөг ба доорх инстаграм хуудсыг хөтлөн явуулдаг. Мөн Зохиолч тэрээр Сөүл хотод ганц биеэр аж төрөх талаар эссэ бичиж эхэлдэг. Харин ном бүтэн болж хэвлэгдэх үед санаанд оромгүй зүйлс тохиолдоно.
Мөнгөтэй зочин танай хаалгыг тогшвол та гэртээ оруулах уу?
Зөндөө гоё бэлэгтэй хүн Монголоос Европ-д очоод асуулт асуугаад асуултдаа зөв хариулбал мөнгө өгдөг гэнэ ээ.
Та “Мөнгөтэй зочин” нэвтрүүлгийг үзэж өөрийн мэдлэгээ шалгахаас гадна, европын орнуудаар аялаарай.
Гэр бүлийн боловсрол олгох нэвтрүүлгийг үзээрэй. Заримдаа бид ч бас анх удаа аав ээж байж үзэж байгаа болохоор алдаа гаргах, хүүдээ гомдоох, буруу чиглүүлэх, хяналтгүй харьцах гэх мэт олон асуудал тулгардаг шүү дээ. Бид мэргэжлийн хүнтэй уулзаж төдийлөн чаддаггүй ч дараах нэвтрүүлгийг үзээд хүүхэдтэйгээ болон өөртэйгөө хэрхэн ажиллах талаар суралцах болно.
Ахмад Марвел буюу Кэрол Данверс нэр төрөө сэргээж, Крийгийн дарангуйлагч Дээд Оюунаас өшөөгөө авчээ. Гэвч үүний үр дүнд, орчлон ертөнц тогтворгүй байдалд орж тэрээр санамсаргүй байдлаар Крийгийн шинэ дарангуйлагчтай холбогдсон ер бусын өтний нүх рүү орж, түүний хүч өөр хоёр супер баатрын хүчтэй орооцолдож, эмх замбараагүй байдал үүсэж эхэллээ
Хилс хэргээр 16 жил шоронд суух 3 хүүхдийн хэргийг Галзуу нохой хочит цагдаа Хван Жүнчол дахин мөрдөх боловч хээл хахуулд баригдсан цагдаа нар саад болох болно. Энэ бүх шахалтын дундаас хэрхэн үнэнийг илрүүлэх бол?
Амьдралыг байгааг нь хүлээн авах, гомдсон бол гомдоод өнгөрөх, уйлмаар бол уйлаад, дуулмаар бол дуулаад л өнгөрөх. Амьдралд бууж өгөх талаар биш. Өөрчлөх боломжгүй улирч өнгөрсөн бүгдийг бие сэтгэлээрээ мэдрээд л үдэх.
💙