• GO+
  • Posts
  • Энэ 7 хоногт 🍂

Энэ 7 хоногт 🍂

Монгол киног GoPlus-аас

Намрын сайхан дулаахан өдрүүд өнгөрч байна. Агаар салхинд гарахад яг тохиромжтой байна шүү. Хүйтрэхээс өмнө амжуулаад аваарай 😄 

Сүүлийн үед Playlist-ндээ нэмсэн дуунаасаа хуваалцан мэдээгээ эхлүүлье 😉 

Zura III: Цэвэрлэгээ

Видео Сан -  Шинэ Монгол

Шударга үнэний төлөөх залуусын тэмцэл улам ширүүсэж хөрш орнуудын төрд шургасан этгээдүүдийн шахалтад хавчигдаж бохир тоглоом улам ярвигтай болно.

Genre: Тулаант

The Night With The Devil

Видео Сан - Шинэ Гадаад

1977 онд шууд эфирт гардаг алдартай шоу нэвтрүүлгийн үеэр бүх зүйл хяналтаас гарч, зүүд зэрэглээ мэт үйл явдлууд өрнөнө. Аймшигт хүчнүүд шөнийг эзлэхэд, тэрхүү эфир телевизийн түүхэнд хамгийн аймшигтай нэвтрүүлэг болж үлдэнэ.

Genre: Supernatural Horror IMDB: 7.0 Tomatometer: 97%

Намрын энэ өдрүүдэд санал болгох кинонууд 🍂 

Knives Out

Видео Сан - Бүх кино

Биеэ тоосон, бие биетэйгээ барьцамтгай гэр бүлийн өрхийн тэргүүний үхлийн нууцыг тайлах маш хэцүү даалгавар хувийн мөрдөгчид тулгарах болно.

Ахмад Америк (Chris Evans) маань маш Sassy, сэргэлэн эрх хүүгийн дүрийг бүтээсэн байгаа шүү.

Genre: Cozy Mystery IMDB: 7.9 Tomatometer: 97%

Love, Simon

Видео Сан - Бүх кино

Хүн бүр гайхалтай хайрыг хүртэх эрхтэй. Өөрийгөө хүлээн зөвшөөрч илэрхийлэх хүсэлтэй анхны хайртайгаа учирсан өсвөр насны гей хүүгийн хувьд тулгарах асуудлуудыг сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй дүрслэлээр дэлгэцнээ илэрхийлсэн энэхүү кино нь танд гэгээлэг мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Genre: Coming of Age IMDB: 7.5 Tomatometer: 92%

Эцэст нь:

Basic, Basic+ Багцууд шинэчлэгдэж хоногийн сонголттой боллоо.

Та өөрийнхөө хэрэглээнд тохируулан 30, 90, 180 хоногоос сонгон телевизийн суваг, кино контентуудаа хүссэнээрээ үзээрэй.

Заа бааяя… 💙