- GO+
- Posts
- JOHN WICK эргэн ирлээ😎
JOHN WICK эргэн ирлээ😎
Монгол киног GoPlus-аас

Улаанбаатараас мэндчилж байна 🤗

Mood: Happy Tuesday!
Намрын сайхан энэ өдөр энэхүү мэдээгээ бэлтгэн суухдаа дараах дууг санал болгомоор санагдлаа. Ажил руугаа алхаад явж байхдаа сонсвол гоё😉


Видео Сан - Ази хит цуврал
Ганц бие залуучууд өөрсдийн салсан хостойгоо оролцож буй реалити шоу нэвтрүүлэг. Тэдний зарим нь өмнөх харилцаагаа сэргээх хүсэлтэй бол зарим нь хуучнаа мартан, шинэ харилцаа үүсгэх хүсэлтэй. Тэд салсан хостойгоо эргэн нийлэх болов уу, эсвэл өөр хүнээр сольж, шинэ харилцааг эхлүүлэх болов уу?
Genre: Dating Reality TV IMDB: 8.5
⭐️Урам Зориг өгөх кинонууд⭐️
Хувьдаа үзэх хамгийн дуртай кинонуудын нэг. Амьдралд жаахан урам хугарсан байхдаа анх үзсэн болоод ч тэр үү, надад зориулсан кино юм шиг л санагдаж байлаа. Киноны гол санаа нь “Одоо байгаа мөчдөө амьдрах”
Нэгэн хэвийн хэмнэлтэй өдрүүдэд сэтгэл жаахан тийм байвал энэ киног үзэхийг зөвлөж байна🤗
Genre: Adventure IMDB: 7.3
17-хон настай Вероника жирэмсэн болж амьдралдаа тавьсан бүх зорилго нь бүтэхгүйд хүрнэ. Тэгээд тэрхүү хэцүү байдлаасаа гарахын тулд хүүхдээ авхуулахыг шийдэх боловч харамсалтай нь түүний амьдардаг Миссури мужид эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр үр хөндүүлэх нь хуулиар хориотой учраас, тэрээр арга ядан хуучны сайн найзаасаа тусламж гуйж, тэр хоёр хамтдаа өөр мужийг зорьсноор тэдний адал явдал эхлэх болно
Genre: Comedy IMDB: 6.5

JOHN WICK SPIN-OFF: BALLERINA
Ballerina хэмээх шинэ дүрээр JOHN WICK ертөнц эргэн ирлээ. Хөлсний алуурчин эмэгтэй гэр бүлийг нь хороосон хүмүүсээс өшөө авалт нэхэхээр Continental-г зорино.
2025 оны 6 сард гарах энэ киноны найруулагчаар Len Wisemen ажилласан бөгөөд үйл явдал JOHN WICK chapter 3 болон 4-н хооронд Mibquel гэж явах юм байна. Гол дүрд Blade Runner-аар гарж ирсэн Куб гаралтай жүжигчин Ana De Armes тогложээ. Жүжигчин Keanu Reeves-н Cameo ч бас байгаа.
Trailer-г доорх товчин дээр дарж үзээрэй😉

Bond Girl - Ana De Armes 😊
Заа ингээд мэдээгээ дуусгая. Энэ 7 хоногт нь амжилт! Бааяя… ❤️
