- GO+
- Posts
- JOHN WICK эргэн ирлээ😎
JOHN WICK эргэн ирлээ😎
Монгол киног GoPlus-аас

Улаанбаатараас мэндчилж байна 🤗

Mood: Happy Tuesday!
Намрын сайхан энэ өдөр энэхүү мэдээгээ бэлтгэн суухдаа дараах дууг санал болгомоор санагдлаа. Ажил руугаа алхаад явж байхдаа сонсвол гоё😉

EXchange

Видео Сан - Ази хит цуврал
Ганц бие залуучууд өөрсдийн салсан хостойгоо оролцож буй реалити шоу нэвтрүүлэг. Тэдний зарим нь өмнөх харилцаагаа сэргээх хүсэлтэй бол зарим нь хуучнаа мартан, шинэ харилцаа үүсгэх хүсэлтэй. Тэд салсан хостойгоо эргэн нийлэх болов уу, эсвэл өөр хүнээр сольж, шинэ харилцааг эхлүүлэх болов уу?
Genre: Dating Reality TV IMDB: 8.5
⭐️”Ид шидтэй кино” цэс⭐️
Хайртай дотны хүмүүстэйгээ үзэх кинонууд
Хамгийн сайхан нь 2 (2024)

Видео сан - Түүнтэйгээ үзэх
Нинжинг гэнэтийн амь өрссөн тохиолдлоос Бат аварснаар тэд танилцан гал халуун хайр үүсэж, тэд болзож эхэлнэ. Гэгээн хайрыг өгүүлэх энэхүү киног Хайрттайгаа үзэхийг санал болгож байна.
Genre: Хайр дурлал, Драм
John Wick Chapter 3: Parabellum (2019)

Видео Сан - Найзуудтайгаа үзэх (Boys Edition)
Супер хөлсний алуурчин Жон Уик багийнхаа гишүүний аминд хүрсэн хэмээн дэлхийн хөлсний алуурчдын холбоо түүний толгойг 14 сая доллараар үнэлнэ. Одоо тэрээр дэлхийн бүх хөлсний алуурчдын дайсан.
Genre: One-Person Army Action IMDB: 7.4

JOHN WICK SPIN-OFF: BALLERINA
Ballerina хэмээх шинэ дүрээр JOHN WICK ертөнц эргэн ирлээ. Хөлсний алуурчин эмэгтэй гэр бүлийг нь хороосон хүмүүсээс өшөө авалт нэхэхээр Continental-г зорино.
2025 оны 6 сард гарах энэ киноны найруулагчаар Len Wisemen ажилласан бөгөөд үйл явдал JOHN WICK chapter 3 болон 4-н хооронд Mibquel гэж явах юм байна. Гол дүрд Blade Runner-аар гарж ирсэн Куб гаралтай жүжигчин Ana De Armes тогложээ. Жүжигчин Keanu Reeves-н Cameo ч бас байгаа.
Trailer-г доорх товчин дээр дарж үзээрэй😉

Bond Girl - Ana De Armes 😊
Заа ингээд мэдээгээ дуусгая. Бааяя… ❤️
