- GO+
- Posts
- "Moonbug" Хүүхдийн суваг нэмэгдлээ🌙
"Moonbug" Хүүхдийн суваг нэмэгдлээ🌙
Монгол киног GoPlus-аас

Happy Thursday! 🤗

Ойрдоо Weeknd-г их сонсож байна. Сүүлд гарсан “Timeless” ft. Playboi Carti-г сонсоод мэдээгээ эхлүүлье😉


Видео Сан - Ази хит цуврал
2016 онд гарж байсан “Цэнхэр Тэнгисийн Домог” Видео санд ороод ирчихжээ. Тухайн үедээ хөөрхөн үзэлттэй байсан Drama. Нэг сэргээгээд үзсэн чинь бас гоё байна аа. Лусын Дагина, Lee Min-Ho ах хоёрын хөгжилтэй хайр kk.
Genre: KDrama IMDB: 8.1
⭐️САНАЛ БОЛГОХ КИНО⭐️

Нүүр Хуудас - Ид Шидтэй Кино
Лойд гэр бүлийн ээлжит адал явдал. Spy x Family 2023 онд гарсан бүрэн хэмжээний киног санал болгож байна.
Genre: Anime, Spy IMDB: 7.3

Видео Сан - Шинэ Ази
RIP Lee Sun-Kyun😢
Project Silence кино нь жүжигчин Lee Sun-Kyun-ы хамгийн сүүлийн дүр бүтээсэн бүтээл юм. Disaster, Thriller төрлийн энэхүү киноны үйл явдал нэгэн гүүрэн дээр манан татсанаас үүдэлтэй осол гарж, улмаар хориотой ноход сулардаг. Заа тэгээд айдас хүйдэс хаха
Genre: Disaster, Thriller IMDB: 5.6

Видео Сан - Шинэ Ази
Энэ 7 хоногт Ulaanbaatar International Film Festival зохиогдож байгааг тохиолдуулан 2023 онд Каннын Кино Наадмаар гарж байсан “Only the River Flows” киног санал болгож байна. 1990 онд болсон цуврал аллагын тухай.
Genre: Crime, Mystery IMDB: 6.6

🔈️“MOONBUG” Хүүхдийн суваг SKYmedia-д нэмэгдлээ.

Бяцхан үрс, дүү нартаа зориулан СoComelon, Blippi, Morphle гэх зэрэг өхөөрдөм хүүхэлдэйн кинонуудыг 800-р суваг дээр тааруулан хүргэх боломжтой боллоо.
Эдгээр контентууд нь дан ганц хөгжөөнт гэхээсээ илүү 0-5 насны хүүхдийн хөгжилд эергээр нөлөөлөхийг дэмжиж дуу хөгжим, танин мэдэхүй, сургамжит үлгэрээр дамжуулан хүүхдийн сэтгэн бодох чадвар, багаар ажиллах, бүтээлч байдлыг заах болно.
🌙 Moonbug сувгаар ⭐️Ертөнцтэй⭐️ танилцацгаая!
SKYmedia-г сонгосон танд баярлалаа.
Заа ингээд мэдээгээ дуусгалаа. Бааяя… ❤️
