• GO+
  • Posts
  • Gosling ба Rokky 🧡

Gosling ба Rokky 🧡

Монгол киног GoPlus-с

❄️ Улаанбаатараас GoPlus мэндчилж байна. ☺️

Хайрт уншигчдадаа энэ өдрийн мэнд!

Ажлын ачаалал ард хоцорч, өөртөө цаг гаргах намуухан өдрүүд айсуй.

Өнөөдрийн дугаараар бид "Zootopia 2"-ын өнгөлөг ертөнц, "Pororo"-гийн амтлаг адал явдлаас авахуулаад "Юун Edward Cullen цаашаа" гэмээр "Robert Pattinson"-ы шинэ өнгө төрхүүдийг нэг дор хүргэж байна. ✨

🎬 ЭНЭ 7 ХОНОГТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН КИНОНУУД

⭐ Уур амьсгал: Tennis · Ambition · Chaos · Oscar Nominee

Хэн ч таньдаггүй нэгэн бүгдэд танигдахыг хүссэн. 🏓👀

Timothee Chalamet-н гайхалтай жүжиглэлт, 2026 оны Оскарын шилдэг өрсөлдөгч “Marty Supreme (2025)” 🙌

Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme, Marty Supreme…

🎬 Үргэлжлэх хугацаа: 2 цаг 29 мин

ZOOTOPIA 2 (2025)

⭐ Уур амьсгал: Fluffy · Brave · Adorable · Insane Chemistry❤️

Шинэ хэрэг, шинэ дүрүүд, бас илүү их инээд. Nick, Judy хоёрын дараагийн аялалд бэлэн үү? 🕵️‍♀️🔍

“Zootopia 2” анимейшн энэ амралтын өдрөөр видео санд нэмэгдэх гэж байна.

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 48 мин

⭐ Уур амьсгал: Sugary · Magical · Heartwarming

Пороро болон түүний найзууд амттангаар дүүрэн "Чихэрлэг цайз"-д зочлох болно! 🐧🍭

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 7 мин

🎬 EDWARD CULLEN-Г МАРТУУЛАХ КИНОНУУД

2008 онд Edward-д дурлаж байсан бол одоо жаахан 'түвшин ахих' цаг болжээ. Edward гэж хэн юм, мэдэхгүй ээ 😏

⭐ 6.7

⭐ 7.3

⭐ 6.0

⭐ 7.4

⭐ 7.8

⭐ 6.1

📰 СОНИН САЙХАН

Gosling ба Чулуу: ‘Project Hail Mary’ киноны таны төсөөлөөгүй сансрын төгс хослол. 🤭

Энэ өдрүүдэд дэлхий нийтээрээ нэг л киноны тухай шуугиж байна. Ryan Gosling-н гол дүрд нь тоглосон "Project Hail Mary" дэлхий даяар 140.9 сая ам.долларын орлогоор Box Office-г тэргүүлж, "Scream 7"-г ардаа орхилоо. Энэ нь Amazon MGM Studios-н түүхэн дэх хамгийн амжилттай нээлт болж байна.

Киног гайхалтай болгож буй элементүүд:

  •  Ер бусын нөхөрлөл: Хэл нэвтрэлцэхгүй, төрөл зүйл өөр ч "амьддаа бие биенээ хайрлая" гэх энгийн атлаа агуу санааг Ryland болон Rokky нарын харилцаанаас харах болно. Тэдний бие биедээ итгэж буй хэсгүүд таны сэтгэлийг үнэхээр хөдөлгөнө. ❤️🤝

  • Ryan Gosling-н шинэ төрх: Бидний мэдэх дуу цөөтэй Gosling биш, харин маш "амьд", сэтгэл хөдлөл ихтэй, айж сандарсан ч хошигнож чаддаг ухаалаг багшийн дүрийг тэр гайхалтай гаргажээ. Тэр ганцаараа дэлгэцийг яаж дүүргэж байгааг харах л жинхэнэ таашаал! ✨🎬

  • Гэгээлэг эрч хүч: Орчин үеийн бараан кинонуудаас ялгаатай нь энэ бүтээл танд "Боломжгүй зүйл гэж үгүй, ухаан зарж тууштай байвал ямар ч асуудлыг шийдэж болно" гэсэн асар их урам зориг, итгэл найдварыг бэлэглэх болно. 🌟

📼 ГОЁ ДУУ

Mild Orange 🍊-тай FRIDAAY!!

Ингээд дараагийн мэдээгээрээ уулзталаа түр byee!👋

Newsletter by: Jijkenee 🐑