- GO+
- Posts
- 📽 Бокс оффисын ээлжит гэнэтийн сюрприз
📽 Бокс оффисын ээлжит гэнэтийн сюрприз
Монгол киног GoPlus-с

Улаанбаатраас мэндчилж байна. 👋 Нийслэлд хур тунадасгүй, сэрүүхэн, +8 хэм байна. 🌥️🍂
Таны өнөөдрийн mood хэр байна вэ?
🎬 ЭНЭ 7 ХОНОГТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН КИНО/ЦУВРАЛУУД
⭐ Уур амьсгал: Хөгжилтэй · Сэтгэл догдлом · Одон орны гайхамшиг

☁️🌬 Энэ өдрүүдэд тэнгэр бүрхэг, салхи сэрүүхэн ч Elio киноны ертөнцөд бол гялалзсан адал явдал, халуун дулаан инээд хөөр таныг хүлээж байна. 🛸✨ Сэрүүн оройг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх хамгийн гоё сонголт бол энэ кино байх болно! 💙🎬
⭐ Уур амьсгал: Өнгөлөг · Гүн утга · Сэтгэл хөдөлгөм
🌊✨ Flow шиг мэдрэмж…
Зарим өдөр бүх зүйл өөрөө урсаж байгаа мэт тайван, уян хатан санагддаг. Өнөөдөр яг тийм мэдрэмжийг мэдэрч, цаг хугацаа, сэтгэл санаа, бодлоо нэгэн хэмнэлд оруулж “Flow” animation-г үзээрэй. Амьдралын жижиг урсгалууд ч биднийг хамгийн холын аялалд хүргэдэг шүү. 🌿💫
Улаан Нүдэн Гараг II: Памирын нуруунд алмас харсан нь
⭐ Уур амьсгал: Танин мэдэхүй · Шинжлэх Ухаан · Нууцлаг
Эртний нууц, үл тайлагдах ул мөрөөр хөөцөлдөх энэ дугаарт Памирын өндөрлөгөөс олдсон хачирхалтай гэрчийн мэдүүлэг, үл танигдах мөр, домог ба бодит байдлын заагийг сөхөх болно. 👀
Нууцад түрүүлж нэвтрэхийг хүсвэл "Улаан Нүдэн Гараг II" нэвтрүүлгийг сонгоорой. 👽🌎🌀
🔜НЭГ СУУЛТААР ҮЗЭХ “BINGE WATCH” ЦУВРАЛУУД
Заримдаа хамгийн сайхан амралт гэдэг нь зүгээр л тухтай суугаад сонирхол татахуйц цувралдаа “алдрах” явдал шүү дээ. 🎬 Хаана зогсоохоо мэдэхгүй, нэг ангиас нөгөө рүү хөтөлдөг, сэтгэл татам түүх, сонирхолтой дүрүүд, гэнэтийн өрнөлөөр дүүрэн дараах цувралуудыг санал болгож байна. 🌟
📅 ЭНЭ 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ ТВ ХӨТӨЛБӨР
🗓️ Огноо | 📺 Суваг | 👀 Нэвтрүүлэг | 🕐 Цаг |
|---|---|---|---|
10/3 | Central TV | Beyond Evil СОАК - анги 9 | 22:00 |
10/3 | PSN 3 | МСБХ Үндэсний дээд лиг Шууд: Бродерс VS Хүлэгүүд | 13:10 |
10/4 | PSN 3 | Шууд: Бодонс VS Монголианс | 15:40 |
📰 СОНИН САЙХАН

📽 Бокс оффисын ээлжит гэнэтийн сюрприз
Энэ жил тохиосон олон сонирхолтой гэнэтийн дундаас “Demon Slayer: Infinity Castle” анимэ кино дэлхийн бокс оффисын орлогоор DC-гийн том бүтээл “Superman”-ыг ардаа орхилоо.
Японд Aniplex болон Toho, олон улсад Sony Pictures’-ийн Crunchyroll-оор дамжин гарсан энэхүү уран бүтээл нь Ufotable студийн алдарт анимэ цувралын хамгийн сүүлийн бүтээл бөгөөд англи болон хятад хэлээр бүтээгдээгүй хэрнээ дэлхийн хэмжээнд $600 саяас дээш орлого олсон түүхэн анхны кино болж байна.
Мягмар гарагийн байдлаар тус киноны орлого $617 сая хүрч, “Superman”-ы ($615 сая) амжилтыг давснаар энэ оны дэлхийн хэмжээнд хамгийн өндөр орлого олсон кинонуудын 7-д эрэмбэлэгдэв.
Одоо зөвхөн ойролцоогоор $18 сая нэмэгдүүлбэл Apple/Warner Bros.-ын “F1” болон Universal-ын “How to Train Your Dragon” шинэчилсэн хувилбарыг ардаа орхиж, топ 5-т багтах боломжтой болоод байна.
📼 ГОЁ БИЧЛЭГ
🏯 Түүхэн уур амьсгал, нарийн мэдрэмжийг бүтээж, “Shogun” (2024)-ыг Emmy Awards-ын 18 шагналын эзэн болгосон гол хүчний нэг бол яахын аргагүй тус цувралын хувцас дизайн билээ.
Энэ талаар Баатраатай хамт DEEP DIVE хийцгээе. ☺️
Дарааг 7 хоногт уулзатлаа түр byee!👋
Newsletter by: Jijkenee🐥






