• GO+
  • Posts
  • Амралтын өдрөөр юу үзэх вэ? 👀

Амралтын өдрөөр юу үзэх вэ? 👀

Монгол киног GoPlus-с

Улаанбаатараас мэндчилж байна. 👋 Нийслэлд хур тунадасгүй, цэлмэг өдөр болж өнгөрөх нь ээ. Яг одоо +8 хэм. 🌥️🍂

🌞 ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

✨ Оддын хэлж буйгаар, өнөөдөр бол шинэ санаа төрж, хуучин зүйлсийг орхих өдөр.

💫 Өглөө бага зэрэг хойрго байж магадгүй ч, өдрийн дунд үеэс эрч хүч чинь нэмэгдэнэ.
❤️ Хүмүүстэй холбоо барих, сэтгэлээ илэрхийлэхэд тохиромжтой.
🎬 Харин оройдоо — бодлоо амрааж, сэтгэлд дулаахан кино үзэхэд хамгийн сайхан цаг.

🎬 ЭНЭ 7 ХОНОГТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН КИНОНУУД

⭐ Уур амьсгал: Баатарлаг · Итгэл найдвар · Зүрх хөдөлгөм

Найруулагч James Gunn-ийн шинэ хувилбар нь зөвхөн дэлхийг аврах тухай биш — харин хүн ба баатрын хоорондын тэнцвэр, итгэл найдвар, шударга ёсны тухай өгүүлнэ.

Кино нь уламжлалт DC өнгө аясаа хадгалсан ч илүү бодит, сэтгэлзүйн гүн мэдрэмжийг шингээсэн гэдгээрээ онцлог. ⭐

⭐ Уур амьсгал: Өнгөлөг · Хөгжилтэй · Ид шидийн

💫 Rihanna-гийн хоолой Smurf Village-д шинэ өнгө нэмлээ.

Энэ удаа тэд зөвхөн Gargamel-ээс зугтах биш — өөрсдийн гарал, нууцлаг хүчнийхээ учрыг олох аялалд гарна. 🍄

⭐ Уур амьсгал: Сэтгэл түгшим · Нууц илрэх мөч · Сандаргалтай

🔪 “I Know What You Did Last Summer” үзээд зүрх чинь давчдаад л, сэтгэл түгшээд л… 🌙
Шөнө дунд далайн эрэг, хуучин нууц, сэжигтэй харц… Дүрүүдийн дотоод тэмцэл, сэтгэлзүйн дарамтыг энэ киноноос мэдрээрэй. 🎬

🤩УРАМШУУЛАЛ

“APPLE-тай Кино” урамшуулал үргэлжилж байна.

Та “APPLE-тай кино” цэсээс дуртай кино бүтээлүүдийг үзээд Apple брэндийн бэлгүүдийн эзэн болоорой. 🤩🤩 

Бэлэг задрах хугацаа: 📆 

- Эхний бэлгийн эзэн: "Apple Watch Series 10 + Airpods 4"⌚ 2025/10/27-ны өдөр тодруулна.

- Хоёр дахь бэлгийн эзэн: "MacBook Air M3 + Airpods 4"💻 2025/11/27-ны өдөр тодруулна.

- Гурав дахь бэлгийн эзэн: "iPhone 17 Pro + Airpods 4"📱 2025/12/27-ны өдөр тодруулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.skytel.mn/news/111

🆓 3900₮-өөр кино үзүүлье✌️

🏷️ PRICE DROP 🤩

Hollywood-н шилдэг кинонуудыг ердөө 3900₮-өөр үзэх боломжтой боллоо.

Нүүр Хуудас > “Кино бүр 3900₮” цэсэд 7 хоног бүр шинэ кино нэмэгдэх тул бага үнээр шилдэг бүтээлүүдээ үзээд илүү ихийг мэдрээрэй. 😉😍

🍿АМРАЛТЫН ӨДРӨӨР САНАЛ БОЛГОХ КИНО

“Амьтадтайгаа үзэх кинонууд” 🐶😺

Амралтын өдрүүд бол гэр бүлийн хамгийн жижигхэн найзтайгаа өнгөрүүлэх цаг! 🐾 Хайр татам амьтад, хөгжилтэй адал явдал, дулаан мэдрэмж бүхий кинонууд танд болон тэдэнд инээд, аз жаргалыг бэлэглэнэ. 🎬💛

Flow (2023)

Lilo and Stitch (2025)

Diney Nature: Growing Up Wild (2016)

Superman (2025)

How to Steal A Dog (2014)

A Dog’s Journey (2019)

📅 ЭНЭ 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ ТВ ХӨТӨЛБӨР 

🗓️ Огноо

📺 Суваг

👀 Нэвтрүүлэг

🕐 Цаг

10/10

Central TV

Beyond Evil СОАК - анги 13

22:00

10/11

PSN 3

МСБХ Үндэсний дээд лиг Шууд: Найтс VS Бодонс

15:50

10/12

PSN 3

МСБХ Үндэсний дээд лиг Шууд: Эйпс VS Майнерс

15:50

 📰 СОНИН САЙХАН

🎬 17 дахь удаагийн “Улаанбаатар Олон Улсын Кино Наадам” нээлтээ хийлээ

Монголын кино урлагийн хамгийн том арга хэмжээний нэг болох “Улаанбаатар олон улсын кино наадам” энэ жил 17 дахь удаагаа 2025 оны 10-р сарын 8–15-ны хооронд зохион байгуулагдаж байна. Наадамд нийт 15 улсаас 42 бүтээл оролцож, уран сайхны, баримтат, богино хэмжээний төрөлд өрсөлдөж буй.

Энэ жилийн онцлох зүйл бол анх удаа баримтат кино төрөл уралдаант хэлбэрт орж, бодит амьдрал, нийгмийн асуудлыг харуулсан шинэ бүтээлүүд өрсөлдөж буй явдал юм. Мөн “Монгол кино төслүүд” хөтөлбөрийг Берлиний кино наадамтай хамтран зохион байгуулж, залуу найруулагчдын бүтээл олон улсын зах зээлд хүрэх гарц нээгдэж байна.

🏆 Шилдэг бүтээлүүдээс онцлоход:

  • Уран сайхны төрөлд — “3 дахь цохилт”

  • Баримтат төрөлд — “Шувуулахуй” кино тус тус шилдгээр шалгарчээ.

Уг наадам нь дэлхийн болон Монголын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, үзэгчдэд дэлхийн кино урлагийн хамгийн сүүлийн чиг хандлагыг хүргэдгээрээ онцлог юм. 🎞️✨

📼 ГОЁ ДУУ

Tame Impala, Khruangbin хоёр нийлвэл нэг иймэрхүү. ❤️

Ингээд мэдээгээ дуусгая. 😉 Дараа 7 хоногт уулзатлаа түр byee!👋

Newsletter by: Jijkenee🐥