- GO+
- Posts
- IPhone 17-той болох уу? 🤳🎁
IPhone 17-той болох уу? 🤳🎁
Монгол киног GoPlus-с

❄️ Улаанбаатараас мэндчилж байна. ☺️
Нийслэлд өнөөдөр цэлмэг, сэрүүхэн өдөр үргэлжилж байна. Өдөртөө -3 хэм, шөнөдөө -14 хэм байх нь ээ.
Өнөө орой өдөржин ажиллаж, ядарч, даарсан биеэ амрааж, өөртөө бяцхан халуун дулаан мэдрэмж бэлэглээрэй. 🎬☕✨
🎬 ЭНЭ 7 ХОНОГТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН КИНО/ЦУВРАЛУУД
⭐ Уур амьсгал: Эмэгтэй гол дүр · Хүчирхэг · Уйдаахгүй үйл явдал
Жинхэнэ “хатан ухаан” гэдгийг энэ KDrama харуулна. 👑
Хатан хааныг тойрсон улс төрийн нарийн төвөгтэй тэмцэл, гүн гүнзгий харилцааны хөгжил, уйдаахааргүй үйл явдлууд таныг дэлгэцнээс уяна гэдэгт итгэлтэй байна.
🎬 Ангийн тоо: 12
⭐ Уур амьсгал: Тулаант · Ахлах сургууль · Найзууд
Сүүлийн үед Webtoon, Manga, Manhwa зэрэг зурагт номоос сэдэвлэн кино цуврал хийх нь олонтаа болжээ. Түүний нэг жишээ болох Солонгосын ижил нэртэй webtoon-ээс сэдэвлэж хийсэн “Study Group” KDrama видео санд нэмэгдлээ.
Yoon Ga-Min (Minhyun) нь олон асуудалтай сурагчидтай сургуульд сурдаг оюутан. Тэрээр шилдэг сурагч мэт харагддаг: шилтэй, цэмцгэр хувцастай, цэвэрхэн нүүр царайтай. Суралцахад сайн байхыг хүсдэг боловч оноо нь үргэлж сургуулийн доод хэсэгт байдаг. Харин номын мэдлэг дутууг нь биеийн хүч чадал, тулалдах ур чадвар нь нөхнө.
🎬 Ангийн тоо: 10
⭐ Уур амьсгал: Шударга ёс · Бага зэргийн романс · Өдөр тутмын амьдрал
Хоёр царайлаг хүн тоглосон хууль, шударга ёсны тухай KDrama-с би лав татгалзахгүй ээ. 🥰
Заримдаа хүнд юм үзсээр байгаад тархиа амраамаар санагдах үед яг тохирсон гэж бодож байна. Мэдээж Романс бол байгаа. 😉
🎬 Ангийн тоо: 12
⭐ Уур амьсгал: Нууцлаг · Гэмт хэрэг · Adult
GoPlus-н ээлжит Original Series-г танд хүргэж байна.
14 жилийн өмнө яг юу болсон бэ? 🤫
14 жилийн өмнө гарсан зүрх эмтрүүлэм хэрэг нь хүн бүрийн сэтгэлд ТРАУМА болон үлджээ. Тэдгээр хүмүүсийн хувьд өөрсдийн сэтгэлийн шаналангаас хоромхон зуур ч атугай холдох цорын ганц арга нь мансуурал байх хэдий ч эцэс сүүлдээ донтолт болон хувирна.
🎬 Ангийн тоо: 8 (Эхний 4 анги орсон байгаа)
⭐ Уур амьсгал: Хачин инээдмийн · Түгшүүртэй · Masterpiece
2026 оны Оscar-т нэр дэвшиж байгаа алдарт Park Chan-Wook найруулагчын ээлжит гайхамшигт бүтээл “No Other Choice” киног хэдхэн үгээр тайлбарлая:
Squid game-н Linkedin хувилбар.. 🤭
Өмнө нь ямар ч кинон дээр ингэж их хөлс цутгангаа инээж байсангүй ээ. Үзэж амжаагүй байгаа бол GoPlus-аар зочлоорой. ✌️
🎬 Үргэлжлэх хугацаа: 2 цаг 19 мин
THE CONJURING: LAST RITES
⭐ Уур амьсгал: Аймшгийн · Нууцлаг · Улаан

Саяхан л кино театраар гараад байгаагүй юм уу? Ингээд л ороод ирлээ. Нээх тайлбар хэрэггүй байлгүй дээ. Аймшгийн киноны фанатууд enjoy. 😎✌️
🎬 Үргэлжлэх хугацаа: 2 цаг 16 мин
🤔 ТА АРАЙ МЭДЭЭГҮЙ ЮМ БИШ БИЗ?…
SKYTEL-н МОНГОЛдоо үйлчилгээний 55K, 70K, 100K багцуудын хэрэглэгчдэд GoPlus-н Basic Plus 15,900 багц үнэгүй дагалдаж байгаа гэдгийг 🤩

Basic Plus багцаа идэвхжүүлснээр шинээр нэмэгдсэн KDrama-нуудаа үзэхээс гадна 4 төлбөртэй кино үнэгүй үзэх эрхтэй байдаг тул сар болгон үнэгүй кино бэлэглэж байна аа л гэсэн үг. 🤩 Гоё уу? Гоё оо.
Хэрхэн идэвхжүүлэх вэ 👇
GoPlus-д нэвтрэх > Данс цэнэглэх > Урамшууллын багц > SKYtel идэвхжүүлэх товчыг дараад л болоо. 😎
📅 ЭНЭ 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ ТВ ХӨТӨЛБӨР
🗓️ Огноо | 📺 Суваг | 👀 Нэвтрүүлэг | 🕐 Цаг |
|---|---|---|---|
11/29 | PSN 3 | Erdemet Miners VS BCH Knights | 16:10 |
11/29 | Central TV | The Trauma МОАК 2-р анги | 22:00 |
11/30 | PSN 3 | The Voice of Mongolia - дугаар 10 | 19:30 |
🤩IPHONE 17-ТОЙ БОЛОХ УУ?
“APPLE-тай Кино” урамшуулал үргэлжилсээр байна.
Та “APPLE-тай кино” цэсээс дуртай киногоо түрээслэх болон багц идэвхжүүлээд оноо цуглуулан IPhone 17-н эзэн болоорой. 🤩🤩
Бэлэг задрах хугацаа: 📆
"iPhone 17 Pro + Airpods 4"📱 2025/12/27-ны өдөр тодруулна.
📰 СОНИН САЙХАН
🏆 98-р Оскар

98-р Академийн Шагнал гардуулах ёслол 2026 оны 3-р сарын 15-нд Dolby Theatre-т болохоор товлогджээ. Энэ удаад шагналын төрөлд анх удаа “Achievement in Casting” (Дүр сонголтын амжилт) орж байгаа бөгөөд шүүгчид санал өгөхөөс өмнө бүх номинацид орсон кинонуудыг үзсэн байх ёстой юм. Мөн Animation, Documentary, International Feature зэрэг төрөлүүдийн бүртгэл, шалгаруулалт аль хэдийнэ эхэлжээ.
📼 ГОЁ ДУУ
Дараа 7 хоногт уулзатлаа түр byee!👋
Newsletter by: Jijkenee🐥






