• GO+
  • Posts
  • 2026 оны хамгийн хүлээлттэй кинонууд

2026 оны хамгийн хүлээлттэй кинонууд

Хаанаас ч үзэх GoPlus.

❄️ Сайн уу? 1-р сар минь, ☺️

2026 оны анхны мэдээгээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Шинэ оны эхний сар таныг илүү тайван, илүү урамтай, илүү өөртөө анхаарсан өдрүүд рүү хөтөлнө гэж найдаж байна.

Эдгээр өдрүүдийг дулаан сэтгэл, сайхан кино, тайван агшнаар дүүрэн өнгөрүүлээрэй. 🎬☕✨ 

Харин одоо Emoji-р кино таая. 🙌

🎩✨🃏♠️

🍎🎨🔴☁️

⚔️➡️➡️➡️

🌧️🔥

🏘️👨‍👩‍👧‍👦📺

🕑🏃🏼🏃🏽‍♀️👩🏻‍🦰🥫😭🤯

🎬 ШИНЭЭР НЭМЭГДСЭН ЦУВРАЛУУД

REPLY 1988 “10 ЖИЛИЙН ОЙН БАЯР” БҮХ АНГИ

⭐ Уур амьсгал: Дурсамж дүүрэн · Гэр бүлийн · Сэтгэл хөдөлгөм

Хэрвээ та Донгмуны гудамжинд нэгэнт дурласан бол, тэдний энэ уулзалт таны зүрхийг дахин нэг дулаацуулах болно. 🥰

👌 Basic, Basic+ багцад БҮХ АНГИ нэмэгдлээ.

🎬 Ангийн тоо: 3

⭐ Уур амьсгал: Залуу нас · Анхны хайр · Мөрөөдөл

Залуу нас гэдэг бол алдаа, мөрөөдөл, анхны догдлол, өөрийгөө эрж хайх гээд төгс биш ч хамгийн чөлөөтэй бас үнэн үе цаг байдаг билээ.

Залуу насаа мэдрэхийг хүсвэл “Spring of Youth” kdrama-г санал болгож байна. 😎✌️

🎬 Ангийн тоо: 10

📍 Basic, Basic+ багц

PARTNERS OF JUSTICE S1, S2 (2018)

⭐ Уур амьсгал: Шүүх шинжилгээ · Гэмт хэрэг · Нууцлаг

📣Гэмт хэрэг, thriller k-drama соинрхогчид наашаа ойртоорой.

Үнэнийг тогтоохын тулд нотолгоо, логик, шинжлэх ухаан хэрэгтэй. Partners for Justice нь шүүх шинжилгээний эмч, прокурорууд хэргийн хамгийн өчүүхэн ул мөрөөс эхлэн бодит үнэнийг олж илрүүлэхийг харуулах онц сонирхолтой драм юм.

🎬 Ангийн тоо: 32

📍 Basic, Basic+ багц

🎬 ШИНЭЭР НЭМЭГДСЭН КИНОНУУД

⭐ Уур амьсгал: Хурц · Эмгэнэлт · Сэтгэл түгшээсэн

🏆 2026 оны бүхий л шагналуудыг түүгээд байгаа One Battle After Another.

Шулуухан хэлэхэд нэг тулаан дуусахад нөгөө нь эхэлдэг шиг, амьдрал ч бас тасралтгүй сорилт байдаг гэдгийг энэ кино танд сануулна.

🎬 Үргэлжлэх хугацаа: 2 цаг 42 мин

⭐ Уур амьсгал: Илбэ · Тоглоом · Логик

Now You See Me франчайзын ээлжит кино. Дөрвөн морьтон дахин нэгдэж илбийн гайхамшгийг мэдрүүлэх болно. Үзээд уйдахгүй шүү. 😉

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 53 мин

📅 ЭНЭ 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ ТВ ХӨТӨЛБӨР 

🗓️ Огноо

📺 Суваг

👀 Нэвтрүүлэг

🕐 Цаг

1/10

Central TV

“The Trauma” МОАК 8-р анги

22:00

1/11

Asian Box

Reply 1988 - 12р анги

00:30

1/11

Central TV

The Job Interview нэвтрүүлэг - ep 7

19:00

 📰 СОНИН САЙХАН

🤩 2026 ОНЫ ХАМГИЙН ХҮЛЭЭЛТТЭЙ КИНОНУУД

Энэ жил кино урлагийн хувьд маш том жил болох нь ээ. Мэдээж эдгээрээс гадна маш олон кино бүтээлүүд хүлээж байгаа. 😎

THE ODYSSEY

2026.07.17

AVENGERS: DOOMSDAY

2026.12.18

WUTHERING HEIGHTS

2026.07.31

DUNE: PART THREE

2026.12.18

TOY STORY 5

2026.06.19

PROJECT HAIL MARY

2026.03.20

📼 ГОЁ ДУУ

Манай хэд 10 жилийн ойгоороо цувралынхаа дууг дуулсан байгаа. Ёстой хөөрхөн. 🥰

Дараа 7 хоногт шинэ дугаараараа уулзацгаая, byee!👋

Newsletter by: Jijkenee🐥