• GO+
  • Posts
  • Солонгосын "it girls" болох Хан Со Хи ба Чон Жон Со 🔥💃

Солонгосын "it girls" болох Хан Со Хи ба Чон Жон Со 🔥💃

Монгол киног GoPlus-с

❄️ Улаанбаатараас GoPlus мэндчилж байна. ☺️

Уншигчдадаа энэ өдрийн мэнд!

Долоо хоногийн турш "Action" дүүрэн ажилласан бол одоо жаахан "Slow Motion" дээр тавиад амрах цаг. 😴

Өнөөдрийн дугаараар бид "28 Years Later"-ийн айдас хүйдэстэй ч хүнлэг зохиол, "Project Y"-н Сөүл дэх шөнийн амьдралын аюултай тоглоом, мөн “Insane Chemistry”-тай гэгдэх дүрүүдийг онцлох болно оо. ✨

🎬 ЭНЭ 7 ХОНОГТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН КИНОНУУД

⭐ Уур амьсгал: Apocalyptic · Eerie · Intense

Харахад хэцүү, гэвч нүдээ салгахад бас хэцүү — галзуу, эрч хүчтэй, гэхдээ гэнэтийн хүн чанараар дүүрэн кино. - Rotten Tomato Review 🍅

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 49 мин

⭐ Уур амьсгал: Edgy · Stylish · Bold

Солонгосын "it girls" Хан Со Хи болон Чон Жон Со нарын гал гарсан хамтрал. 🔥💃

Сөүлийн Ганнам дүүрэгт 8 тэрбум вонтой тэнцэх хэмжээний алт хулгайлахаар төлөвлөж буй хоёр найзын аюултай тоглоом. Тэдний нөхөрлөл алтны өмнө хэрхэн хувирах бол?

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 50 мин

⭐ Уур амьсгал: Comedy · 90s · Ёстой хөөрхөн

Клон Ганбаа болон түүний нөхөд байрандаа бүжгийн хамтлаг байгуулснаар тэдний хөгжилтэй, адармаатай, адал явдал эхэлнэ.

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 35 мин

⭐ Уур амьсгал: Crime · True Story · Loner

1990 ээд оны Орос оронд хилс хэрэгт гүтгэгдэн цаазын ял авч Оросын чанга дэглэмт хорих ангид ял эдэлсэн Монгол бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэн бүтээв.

🎬 Үргэлжлэх хугацаа: 2 цаг 9 мин

🎬 “CHEMISTRY” ГЭХЭЭР ТАНД ХЭН БОДОГДОЖ БАЙНА?

Дэлгэцээр гарахад нь л "Vibe" нь шууд мэдрэгддэг тийм дуэтүүд байдаг даа? Кино нь дууссан ч сэтгэлээс гардаггүй тэр л дүрүүдийг GoPlus-с цуглууллаа. 🎥🔥

📰 СОНИН САЙХАН

THE LEGEND OF AANG: THE LAST AIRBENDER

Бидний бага насны баатрууд эргэн ирэх сургаар интернэт ертөнц хэдийнэ шуугиад эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. "The Legend of Aang: The Last Airbender" анимэйшн кино олон удаа хойшлогдсон ч эцэст нь 2026 оны 10-р сарын 9-нд Paramount+ дээр нээлтээ хийхээр хадаас шиг баттай болсон! 🎬✨

Тэгвэл “gaang”-н том болсон дүрүүдэд дуу оруулах жүжигчид хэн бэ?

📼 ГОЁ ДУУ

Who remembers this banger? 😎

Ингээд дараагийн мэдээгээрээ уулзталаа түр byee!👋

Newsletter by: Jijkenee 🐑