• GO+
  • Posts
  • Юу болоод байна вэ?

Юу болоод байна вэ?

Монгол киног GoPlus-с

❄️ Улаанбаатараас GoPlus мэндчилж байна. ☺️

Хайрт уншигчдадаа энэ өдрийн мэнд!

Урт долоо хоногийн ард гарч, "Амралтын өдөр" хэмээх хамгийн дуртай хуудсаа нээх цаг ирлээ.😴

Та энэ амралтын өдрүүдээр хаашаа аялах гэж байна? Хэрэв таны төлөвлөгөөнд "тухтай буйдан + попкорн + гайхалтай кино" багтсан бол бид таныг уйдаахгүй.✨

🎬 ЭНЭ 7 ХОНОГТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН КИНО/ЦУВРАЛУУД

⭐ Уур амьсгал: Хүүхэд насны дурсамж · Шаахайтай эзэгтэй · Кунг Фү

Гэрийн эзэгтэй ямар аюултай болохыг эндээс л харсан байдаг юм. 🤣💥

Дээрэмчнээс Кунг-фугийн мастер болсон гайхамшигт аяллыг GoPlus-тай хамт дахин мэдрээрэй. 🥋💢

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 39 мин

⭐ Уур амьсгал: Цэнгэг агаар · Амьтад · Өхөөрдөм

Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт үзэхэд хамгийн тухтай энэ кино танд амралтын өдрийн амар амгаланг бэлэглэх болно. ✨🐾

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 19 мин

⭐ Уур амьсгал: Эрх чөлөө · Хэмнэл · Инээдмий

Хөгжим бол амьдралын хэмнэл. Энэхүү бүтээл таныг эрх чөлөө, залуу нас, хөгжмийн хүчээр хөглөх болно.

🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 40 мин

HE IS PSYCHOMETRIC (2019)

⭐ Уур амьсгал: Мэдрэмж · Нууц · Хайр

Хүний өнгөрсөн түүхийг хүрэлцэх төдийд л мэдэрдэг ер бусын чадвартай залуу. Солонгос драмын сонгодог "Mystery + Romance" холимог. Хэрэв та сонирхолтой таавар тааж, сэтгэл догдлуулсан хайрын түүхээр амралтын үдшээ чимэхийг хүсвэл энэ цуврал яг танд зориулагдсан. 🔍💖

🎬 Ангийн тоо: 16

📰 СОНИН САЙХАН

ЮУ БОЛООД БАЙНА ВЭ? 😢

Өмнөх мэдээгээр л The Legend of Aang: The Last Airbender. маань энэ оны 10 сард нээлтээ хийнэ гэж байсан даа, тэгвэл нэгэн таагүй мэдээг ихэнх нь сонсож мэдсэн байх. Уг кино бүрэн эхээрээ хакердуулан задарч, одоогоор олон тооны хууль бус сайтуудаар тархаад байна.

Хэдийгээр кино бүрэн эхээрээ цахим орчинд тавигдаж, олон хүн үзэж амжсан ч Avatar Studios-ийн зүгээс киногоо илүү сайжруулан, төлөвлөсөн ёсоор 10-р сарын 9-нд албан ёсоор үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Мөн "жинхэнэ чанарыг" мэдрэхийг хүсвэл албан ёсны нээлтийг хүлээхийг хүсэж байгаа юм.

Бүтээгчдийн зүгээс:

Олон жилийн хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн энэхүү бүтээлийг хууль бус замаар үзэх нь "Avatar"-ын ирээдүйн төслүүдэд сөрөг нөлөөтэй. Тиймээс шүтэн бишрэгчид болон үзэгчдийг хууль бус линкүүдийг түгээхгүй байх, бүтээгчдийн хөдөлмөрийг үнэлж, албан ёсны нээлтийг хүлээж үзэхийг уриалж байна.

Аанг болон түүний найзуудын адал явдлыг хамгийн дээд чанартайгаар, албан ёсны эрхтэйгээр үзэх нь шүтэн бишрэгч бидний өгч чадах хамгийн том дэмжлэг билээ. 10-р сард уулзацгаая! ✨🎬

📼 ГОЁ БИЧЛЭГ

Zuko vs Azula epic battle. 🔥 (том fan нь байгаа юм аа би 😌)

Ингээд дараагийн мэдээгээрээ уулзталаа түр byee!👋

Newsletter by: Jijkenee 🐑