- GO+
- Posts
- Үлдсэн хэсэг нь хаана байна аа??
Үлдсэн хэсэг нь хаана байна аа??
Монгол киног GoPlus-аас

❄️ Улаанбаатараас GoPlus мэндчилж байна. ☺️
🎉 Өнөөдөр бүх зүйл хоёр дахин илүү: Ихрүүдийн баярын мэнд! ☕
Урин дулаан цаг айлчлан ирж, моддын нахиа задардаг хамгийн үзэсгэлэнтэй 5-р сар эхэллээ. 🌸💐☺️
🎬 ЭНЭ 7 ХОНОГТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН КИНОНУУД
⭐ Уур амьсгал: Итгэл · Шударга Ёс · Баримтат кино
Хэзээ ч хаана ч гараагүй ховор яриа, дурсамжууд, залуу үеийнхэнд С.Зориг гэж хэн байсныг хувь хүн талаас нь таних боломжийг өнгөрсөн үеийнхний түүхээс ирээдүйн Монголын тухай өөдрөг итгэлийн өгөх “Үлдэх зориг” баримтат кино.
🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 17 мин
⭐ Уур амьсгал: Хагацал · Дахин учрал · Мелодрама
"Бид нэгэнтээ тийм байсан" гэсэн утгатай нэр нь өөрөө маш их гуниг, санагалзал агуулж байгаа юм.
Бороотой үдэш, ганцаараа суугаад, өнгөрсөн үеэ бодон нулимс дусгахад яг тохирох, зөөлөн, намуухан гоё "vibe"-тай кино. 🤗
🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 44 мин
⭐ Уур амьсгал: Залуу халуун · Эрч Хүч · Sport Animation
Та өөрийнхөө ертөнцөд "GOAT" байж чадах уу? 🐐🏆
Хамгийн шилдэг нь байна гэдэг төрөлхийн авьяас уу, эсвэл цуцашгүй хөдөлмөр үү? "GOAT" анимэйшн таныг өрсөлдөөнөөр дүүрэн, сонирхолтой аялалд хөтлөх болно.
🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 39 мин
⭐ Уур амьсгал: Мэдрэмж · Нууц · Хайр
Brendon Fraser Солонгосын "Түрээсийн гэр бүл" болбол ямар вэ?
Хэн нэгний тасарсан холбоог залгах "орлон тоглогч" аав, нөхөр, эсвэл найз нь болж жүжиглэх явцдаа тэр өөрөө "гэр бүл" гэж яг юу болохыг, хүний амьдралын үнэ цэнэ хаана оршдогийг ойлгож эхэлдэг.
Брендан Фрейзер энэ кинонд тоглохоор болсон нь шүтэн бишрэгчдийнх нь дунд маш их хүлээлт үүсгэсэн билээ. Түүний "Brenaissance" буюу эргэн ирэлтийн дараах энэхүү өвөрмөц төсөл таныг гарцаагүй баярлуулна гэдэгт итгэлтэй байна! 😉✨
🎬 Үргэлжлэх хугацаа: 1 цаг 45 мин
🎬 ЭНЭ 7 ХОНОГТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН ЦУВРАЛУУД
⭐ Уур амьсгал: Ахлах сургууль · Хөгжилтэй · Анхны хайр
GoPlus Original Series-д дахин нэг бүтээл төрлөө. 🤩🌟
2013 он. Ахлах ангийн сурагч Гэгээн сургуулийн онц сурлагатан, хүйтэн хунтайж Оджаргалд сэтгэлээ илчлээд татгалзсан хариу авна. Гэсэн ч бууж өгөлгүй хайраа илчлэх бүтэлгүй оролдлогуудаа үргэлжлүүлсээр байна. Энэ үед ангид Азаа шилжиж ирснээр Таван найз-ын нөхөрлөлийн түүх эхэлнэ.
Хөнгөн, хөгжилтэй, хайр дурлалтай “Оддын Гэгээ” цувралаа Зөвхөн GoPlus-аас 7 хоног болгон хүлээн авч үзээрэй.
🎬 Ангийн тоо: 16
Багц идэвхжүүлэх заавар👇
www.goplus.mn вебээр нэвтрэх▶️Данс цэнэглэх цэс▶️BASIC,
BASIC+ багцаас сонгон идэвхжүүлнэ.
⭐ Уур амьсгал: Чимээ · Харанруй · Гэмт хэрэг
🤫 Чимээгүй... Тэр сонсож байна!
Хамгийн жижиг чимээнээс аймшигт нууцыг тайлж, хохирогчийг аварч чадах болов уу?
Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг триллер цувралуудын нэг "Voice" 1-р бүлэг нэмэгдлээ.
🎬 Ангийн тоо: 16
Багц идэвхжүүлэх заавар👇
www.goplus.mn вебээр нэвтрэх▶️Данс цэнэглэх цэс▶️BASIC,
BASIC+ багцаас сонгон идэвхжүүлнэ.
📰 СОНИН САЙХАН
Поп хаан Майкл Жексоны амьдралыг өгүүлэх "Michael" кино нээлтээ хийлээ.

Гэвч үзэгчдийн дунд нэгэн томоохон асуулт гарч ирсэн нь: "Үлдсэн хэсэг нь хаана байна вэ?"
Киноны төгсгөлд "Түүний түүх үргэлжлэх болно..." гэсэн бичиг гардаг ч, бодит байдал дээр киноны үйл явдал Майклын нэр хүндийг хамгийн ихээр унагасан "хүүхэд хүчирхийллийн хэрэг"-ээс яг өмнөхөн зогсож байна. Энэ нь Майклыг аль болох эерэг талаас нь харуулах гэсэн студийн нэгэн тактик байв.
🧐 15 сая долларын "Нууц": Үнэндээ анхны зураг авалтад эдгээр маргаантай хэргүүдийг тусгасан байсан ч, нэгэн хохирогчийн "өөрийгөө кинонд дурдахыг хориглосон" гэрээний заалтаас болж 15 сая доллар зарцуулан, уг хэсгүүдийг хасаж, дахин зураг авалт хийсэн гэнэ.
🍿 Таны бодол? Таны хувьд Майкл Жексоныг зүгээр л "Попын хаан" гэдгээр нь дурсах уу, эсвэл түүний ээдрээтэй амьдралыг бүхлээр нь мэдэхийг хүсэх үү?
📼 ГОЁ ДУУ
5 дахь үеийн шинэхэн K-Pop хамтлаг “CORTIS” 🌞🌞🌞🌞🌞 (2008 оныхон гэж байгаа 😊)
Ингээд дараагийн мэдээгээрээ уулзталаа түр byee!👋
Newsletter by: Jijkenee 🐑






