- GO+
- Posts
- Дэлхийн икон Жоржио Арманигийн тухай цуврал хийхээр төлөвлөж байна
Дэлхийн икон Жоржио Арманигийн тухай цуврал хийхээр төлөвлөж байна
Монгол киног GoPlus-аас

☀️ Улаанбаатараас GoPlus мэндчилж байна. ☺️
Яг одоо Нийслэлд 23” хэм. 🌥️
🎬 ШИНЭ КИНО
Уур амьсгал: Лиминаль · Тухгүй · Дарамттай Хугацаа: 110 мин

Шарласан хуучин ханын цаас, цахилгаан чийдэнгийн тасралтгүй дүнгэнэх дуу, төгсгөлгүй үргэлжлэх хоосон өрөөнүүд... Энэ бол "The Backrooms".
Уур амьсгал: Үл таних эмэгтэй · Анчин · Чимээгүй айдас Хугацаа: 95 мин

Анчин Цэгц ойд ан хийх гэж яваад шархадсан эмэгтэйг олсноор бүх юм орвонгоороо эргэнэ. 🌀
Уур амьсгал: Сүртэй · Хурдтай · Багш шавь Хугацаа: 94 мин

Зөвхөн нударга зөрүүлэхээс гадна Ип Ман багшийн даруу зан, дотоод сэтгэлийн амар амгалан, шударга ёсны төлөөх зохистой тэмцэл нь киног тэр чигт нь омогшилтой, асар их эрч хүчтэй атлаа хүндэтгэл дүүрэн болгоно.
Уур амьсгал: Эрэлхэг · Эх оронч · Сэтгэл хөдөлгөм Хугацаа: 115 мин

Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү түүх нь амь нас, аюул заналхийллийн зааг дээрх цэргийн/цагдаагийн албаны хүнд хэцүү өдрүүд, үүрэг хариуцлагын үнэ цэнийг харуулна.
🎬 ШИНЭ ЦУВРАЛ
OUR UNIVERSE (2026)
Уур амьсгал: Гэгээлэг · Романтик · Хүүхдийн хайр Ангийн тоо: 12
Зөөлөн багц өнгө (pastel vibes), сэтгэлд хоногшим аялгуу, дүрүүдийн хоорондын нандин харилцаа нь үзэж байхад яг л намуухан үдэш дулаахан хөнжилдөө шургаад сууж байгаа мэт тайвшрал, догдлолыг өгөх болно. 🥰
🎁 УРАМШУУЛАЛ
Зун дуусах болоогүй шүү ☀️😎
"Халууцаад ХОЖ" цэсээс халуухан кинонуудаа үзээд эрхээ цуглуулан ЧУНЧИН хотоор найзуудаараа аялаарай.
Халууцаад ХОЖ! 💦🎁 цэс
![]() | ![]() |
![]() | ![]() |
📰 СОНИН САЙХАН
Дэлхийн икон Жоржио Арманигийн тухай цуврал хийхээр төлөвлөж байна

Италийн Lux Vide компани Арманигийн загварын ордонтой шууд хамтран ажиллаж, түүний нэгэн насны замналыг харуулсан өндөр зэрэглэлийн цуврал кино бүтээхээ зарлалаа.
Холливудын ододтой салшгүй холбоотой энэ агуу эрхмийн тухай биопик кино олон улсын үзэгчдэд зориулагдах бөгөөд киноны найруулагчаар урлагийн гүнзгий мэдрэмж, кассын орлогыг хослуулж чаддагаараа алдартай Турк гаралтай Итали найруулагч Ферзан Озпетек ажиллахаар болжээ.
Одоогоор киноны албан ёсны нэр нууц байгаа ч загвар болон кино сонирхогчдын хувьд 2026 оны хамгийн том хүлээлтүүдийн нэг болох нь тодорхой!
Дараагийн мэдээгээрээ уулзталаа түр byee!👋

Newsletter by: Jijkenee 🐑




