- GO+
- Posts
- Оскар 2027 таамаглалууд 🏆
Оскар 2027 таамаглалууд 🏆
Монгол киног GoPlus-аас

☀️ Улаанбаатараас GO+ мэндчилж байна. ☺️
Яг одоо Нийслэлд 17” хэм. 🌧️
🎬 ШИНЭ КИНО
Iconic · Эрх мэдлийн тэмцэл · 119 мин

Дижитал эрин үед сэтгүүлийн салбар унахад Миранда Пристли бизнесээ аврахаар хуучин туслах Эмилигээс тусламж хүснэ.
Загварын хээнцэр дэлгэц болон карьерын хатуу тэмцэл дахин амилна! 👠
Адреналин · Тулаант · 111 мин

Дэлхийн хамгийн цуст тулаан эргэн ирлээ! Энэ удаад фэнүүдийн дуртай зальтай тулаанч Жонни Кейж багт нэгдэн, "Outworld"-ийн аюултай дайснуудын эсрэг амь сөрөн тулалдана. ⚔️
Инээдмийн · Сүнс солигддог · 78 мин

Амьдралын бүх л ачааг нуруун дээрээ үүрсэн эмэгтэй ажлаас өөрийг мэддэггүй нөхрөөсөө салахаар шийднэ. Гэвч нэг өдөр тэд хамтдаа осолд орсноор бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. 👩 ⇄ 👨
Донтолт · Харуусал · 96 мин

Хүүхдээ алдсан аймшигт өдрөөс хойш Сараа өөрийгөө уучилж чадалгүй архинд орж, амьдралаас зугтан амьдарна. Харин нөхөр Баатар өнгөрсөн алдаандаа өөрийгөө буруутган, түүнийг орхиж чадалгүй хажууд нь үлдэнэ. 🥺
Хоржоонтой · Эвгүй байдалд оруулна · 92 мин

Хүнд дүрд хэт гүн орсноос болоод бодит амьдрал дээрээ дүрээсээ гарч чадахаа байсан жүжигчний тухай сонирхолтой комеди. Жүжигчин И Дон-хвигийн тоглосон, цуцалтал чинь инээлгэх шинэ бүтээл. 🎭
🎬 ШИНЭ ЦУВРАЛ
Гэгээлэг · Маш хөөрхөн · 12 анги
Будгийн ачаар "охин тэнгэр" шиг үзэсгэлэнтэй болж сургуулийнхаа хамгийн алдартай нэгэн болдог И Жү-гён охины түүх. Түүний будаггүй төрхийг мэдэх цор ганц залуу Су-хо болон царайлаг, зөрүүд Хван Ин-ёп нарын дунд өрнөх дурлалын гурвалжин, залуу насны алдаа оноо, өөрийгөө хайрлаж сурах аяллыг харуулна. 💄✨
📰 СОНИН САЙХАН
Оскар 2027: "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн өрсөлдөөн эхэллээ

Кино урлагийн дээд шагнал Оскарын таамаглалууд гарч эхэлсэн бөгөөд энэ жилийн хамгийн ширүүн өрсөлдөөн "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид өрнөхөөр байна.
Одоогоор Christopher Nolan-ийн "The Odyssey" кинонд тоглосон Matt Damon болон Alejandro González Iñárritu-гийн "Digger" кинонд сэтгэл зүйн гүнзгий дүр бүтээсэн Tom Cruise нар өрсөлдөөнийг тэргүүлж байна.
Гол өрсөлдөгчид:
Matt Damon (The Odyssey)
Tom Cruise (Digger)
Ryan Gosling (Project Hail Mary)
John Malkovich (Wild Horse Nine)
Sebastian Stan (Fjord)
Эдгээрээс гадна Jaafar Jackson (Michael), Pedro Pascal (Behemoth!), Jeremy Strong (The Social Reckoning) нар араас нь өрсөлдөх магадлалтай бөгөөд намрын кино фестивалиудын дараа таамаглал улам тодорхой болох юм.
Дараагийн мэдээгээрээ уулзталаа түр byee!👋

Newsletter by: Jijkenee 🐑
