☀️ Улаанбаатараас GO+ мэндчилж байна. ☺️
Удаан уулзсангүй шүү! 👋
Хэсэг хугацаанд завсарласан бидний кино, контентын сонин хачин эргэн ирлээ. Энэ удаад ч таны үзэх киноны жагсаалтыг баяжуулах сонирхолтой бүтээлүүд, шинэ мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
🎬 ОНЦЛОХ КИНО
“Тусгаар Тогтнол” Бошиг Сахигч
Зүрх огшоосон · Эх орны төлөөх тэмцэл · Түүхэн · 154 мин
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл, түүхэн хувь заяаг өгүүлэх энэхүү бүтээлийг Монголоо гэсэн хүн болгоныг үзээсэй гэж хүсэж байна.
Хэрэв үзэж амжаагүй бол яг одоо үзээрэй. 🇲🇳
🎬 ОНЦЛОХ ЦУВРАЛ
Хараал Хүрсэн Хот
GO+ original · Нийгмийн үнэн төрх · Гэмт хэрэг · 8 анги
Хотын даргын түүхэн сонгуулийн цаана өрнөх улс төрийн бохир тоглоом, хэвлэл мэдээллийн манипуляц, эрх мэдлийн тэмцэлд өртсөн эгэл хүмүүсийн хувь заяаг өгүүлэх энэхүү цувралаас та өнөөгийн нийгмийн дүр төрхийг тольдох болно.
Энэ намар нээлтээ хйисэн GO+ original series “ХАРААЛ ХҮРСЭН ХОТ” цувралыг уншигчиддаа санал болгож байна.
🎬 ШИНЭ КИНО
16 26 Хонх Дугарлаа
Хөгжилтэй · Highschool · 111 мин
Жүжигчин Сэрчмаа анхны гол дүрдээ тоглохын тулд судалгаа хийхээр сурагч болж сургуульд нууцаар шилжиж ирнэ. Гэвч сургуулийн амьдрал түүний төсөөлснөөс огт өөрөөр өрнөнө.
Хөөрхөн, ёстой хөөрхөн ✨
Явьяаа to trip
Хөгтэй · Аялал · 96 мин
ANBU’s next project - Анхаа, Буянаа 2-н шинэхэн бүтээл “Явьяаа to trip”
Энэ удаад тэд аяллын хөтөч болж, санаанд оромгүй адал явдал, хөгжилтэй бүтэлгүйтлүүдээр дүүрэн мартагдашгүй дурсамжуудыг бүтээнэ.
RUSH HOUR 1,2,3
2000s · Үзээгүй бол үз · 3 анги
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байхгүй ч кино бол байна байна.
RUSH HOUR бүх ангийг “Back to the 2000s” цэсээс шимтэн үзээрэй. 😊
🎬 ШИНЭ ЦУВРАЛ
Ангарагийнхан
Инээдмийн · Гэр бүл · 34 анги
Уур, бужигнаан, хайр, хошигнол ээлжилсэн Ангарагийн гэр бүлд сэтгэл зүйч орж ирснээр бүх зүйл улам сонирхолтой, хөгжилтэй эргэлтэд орно.
Энэ бас үзээд байвал үзүүштэй цуврал байгаан. BASIC, BASIC+ багцуудаас сонгон үзэх боломжтой. 😉
Way Back Love
Романтик · Binge worthy · 6 анги
Час хийсэн 6 ангитай драма үзэх үү?
Хи Ван бол амьдрах хүсэлгүй болсон 24 настай бүсгүй. Үхлийг нь мэдээлэх эрлэгийн элч нь түүний анхны хайр байх нь тэр.
🎬 ТУН УДАХГҮЙ
Дараа 7 хоногт янзын 2 киногоор уулзах нь ээ. 👏


📰 СОНИН САЙХАН
Оscars - Монголоо төлөөлнө 🎬🙌

Найруулагч Б.Тамирын бүтээсэн “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” (Independence: The Keeper of the Decree) түүхэн уран сайхны кино маань 2027 онд зохиогдох 99 дэх удаагийн “Оскар” буюу Академийн шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” (Best International Feature Film) төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцохоор албан ёсоор шалгарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
Тэгвэл бас нэгэн сайхан мэдээ дуулгахад АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагддаг 12 дахь удаагийн Asian World Film Festival (AWFF) наадмын "Snow Leopard" төрөлд зохион байгуулагчийн онцгой урилгаар мөн оролцохоор болсон байна.
Кино багийн хамт олонд МААШ ТОМ АМЖИЛТ хүсье! 🙌🏆
🎵 ГОЁ ДУУ
Дараагийн 7 хоногт уулзталаа түр byee!👋

Newsletter by: Jijkenee 🐑








