• GO+
  • Posts
  • Үхэлд хүргэх 250,000$ 😱😱

Үхэлд хүргэх 250,000$ 😱😱

Амралтын өдөр эхэллээ! 😊

Энэ зун л хангалттай дүрсгүйтэж аваарай.

Усаар байлдаж, түүдэг гал тойрон сууж, дүүжин орон дээр унтаж, крашаа болзоонд урьж, бороонд шүхэргүй алхаж, найзуудаараа аялж, шинэ хүмүүстэй танилцаж, үүр цайтал хотын гудмаар зугаалж, цаг мөч бүрд сэтгэл дүүрэн, инээмсэглэн зуныг өнгөрөөгөөрэй.

Азжаргалын хүү нас барсан байдалтай олддог. Цагдаа шүүх эмнэлгийн дүгнэлтээр амиа хорлолт гэж гардаг. Гэвч Азжаргал үүнд итгэхгүй хүүгийнхээ үхлийн ҮНЭНг олохын тулд өөрийн аргаар тэмцэж эхэлдэг.

Үнэн гэж юу байдаг юм бэ?

Гар дээр минь тавиач

Үзчихээд буцаагаад өгье!

Р. Чойном

Өсвөр насны хүүхдүүдийн нөхөрлөл, гэр бүлээ гэсэн сэтгэл, тэдгээр гэр бүлийн үл ойлголцлоо шийдэж байгаа болон бие биедээ хандаж, харилцаж буйгаас нь зөндөө зүйл суралцаж болмоор. Мөн үерхэл нөхөрлөл хайр сэтгэлийн холбоо, хүүхдийн осол аваараас урьдчилан сэргийлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт хөндсөн сэдвүүд нь үнэхээр нэгийг бодож хоёрыг тунгаамаар.

Алтан улсын ноён хааны дайлсан зоогт хордож үхнэ. Энэ идээ шүүсийг Их эзэн Чингис хааны тэргүүн тогооч Төмөр бэлтгэсэн бөгөөд ноёны үхэлд цаазлуулах ял сонсон амьд үлдэхийн тулд зугтаж яваад 21-р зуунд буюу орчин үед шилжиж адал явдал өрнөнө

Таны элгийг завгүй байлгах цуврал

null

Скотт Лэнгийн хайрт охин Кэсси, Квантын ертөнцийг сонирхож судалж байгаагаа мөн төхөөрөмжөөр дохио илгээснээ аавдаа, гэр бүлийнхэндээ хэлжээ. Гэвч Квантын ертөнцийн талаар сайн мэдэх эмээ Жанет Ван Дайн үүнийг эсэргүүцэх үед санамсаргүйгээр тэд бүгд Квантын ертөнц рүү татагдан орох болно. Тэнд ямар дайсантай нүүр тулж, эмээ Жанет Ван Дайны нууж байсан бүхэн ил болно.

Марвелийн фенүүд болон шинжлэх ухаанд дуртай хүмүүсээ “сониуч зангаа бүү мартаарай”

Эхнэрээ алдсан Эдгин найз Холгатай хамт хулгайн хэргээр хоригдож байгаад шоронгоосоо оргон зугтжээ. Эдгин баригдах мөчдөө охин Кирагаа даатган үлдээсэн хамтрагч Форж дээр очиход тэр учир битүүлэг шалтгаанаар өндөр цол хэргэмтэй болсон бөгөөд охин Кира ч Эдгинээс нүүр буруулан Форжтой хамт үлджээ. Эдгин,Холга хоёр Кира яагаад ааваасаа нүүр буруулсан мөн Форж хэрхэн баяжиж өндөр цол хэргэмтэй болсон шалтгааныг олохоор дахин баг бүрдүүлж эхэллээ.

Үзэгчийн сэтгэгдэл: Энэ кино бол миний үзэж байсан хамгийн хөгжилтэй, эрч хүчтэй, сонирхолтой, сэтгэл шингэсэн кинонуудын нэг бөгөөд миний сүүлийн жилүүдэд үзсэн хамгийн тааламжтай кино. Энэ бол хэн нэгний тодорхойлолтоор хамгийн шилдэг кино биш ч би кино эхлэхээс дуусах хүртэл үргэлж инээмсэглэж байсан.

КИНО МЭДЭЭ: Сөнөсөн Титаник хөлгийг үзэхээр…!!! 😱 

Үхэлд хүргэх 250,000$ 😱😱

Титаник киног үзээгүй хүмүүс ховор биз ээ. Үүнтэй адил далайн түвшнээс доош 12,500 фут гүнд орших Титаник хөлөг онгоцны сүйрлийг зорин очиж үзэх хүсэлтэй хүмүүс ч цөөнгүй аж. "OceanGate" шумбагч онгоц энэхүү аялалд 5 хүн авч явсан ба 6-р сарын 18-нд Хойд Атлантын далайд олон улсын усан дунд байхдаа холбоо тасарсан байна. Ингээд Титаник хөлөг онгоцноос 500 метрийн зайд шумбагч онгоцны хэсгүүдийг олсон бөгөөд дотор нь явсан зорчигчид амиа насаа алджээ.

Харин энэхүү аяллын төлбөр хэд байсан гээч.

250,000$ 😱😱😱

Хүүхдийнхээ утас үзэх хязгаарыг тогтоох нь

2-5 настай хүүхдийг нэг удаа 30 минутаар, өдөрт нэг цагаас дээшгүй дэлгэц харуулж болно.

Өдөрт 60 минут гэж тооцон үүнийг 10 минутаар зургаа, 20 минутаар 3 байж болно.

2 настайгаас эхлэн ухаалаг утас үзэж болно.

Анхнаас нь үзүүлэхдээ утас дээр нь 10, 20,30 гэх мэт байдлаар сэрүүлэг тавьж өгч сэрүүлэг дугарсан бол буцаан өгөх ёстой гэдгийг ойлгуулах.

Тууштай байх.

Хүүхэд нь сэрүүлэг дугарсан ч утсаа үргэлжлүүлэн үзвэл утсыг цоожлох болон хураан авах.

Сэрүүлэг дугарахад өгөхгүй байсан ч маргаашаас нь энэхүү үйлдлээ дахин хийж удаа дараа сэрүүлэг дугармагц утас үзэхээ болих ёстой гэсэн дүрмийг ойлгуулах.

6-с дээш насны хүүхэд харьцангуй ярилцаж ойлголцоход хялбар тул сайн тайлбарлаж өдөрт 2 цагаас илүүгүй дэлгэц харуулах боломжтой.

Мөн хэдэн ч настай бай энэхүү аргыг туршаад үзээрэй. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Ирэх долоо хоногт эргээд уулзацгаая. (๑˃ᴗ˂)

үүнд бүсгүйчүүдийн мөрөөддөг бүх юм байвч тэрээр өдөр ирэх бүр сэтгэлээр унаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт сэтгэн, ойр дотныхонтойгоо хүртэл огтхон ч таарахаа бол