- GO+
- Posts
- Амьдралын урт замд бүтээлийг цагаан сарын амралтаараа үзэх үү? 😊
Амьдралын урт замд бүтээлийг цагаан сарын амралтаараа үзэх үү? 😊
IT'S TIME TO DO THE FRIDAY DANCE! Заа цагаан сарын ачаалалтай, завгүй, жигнүүр дүүрэн буузтай өдрүүд айсуй. Гэхдээ кинонд дуртай юм чинь яаж хийгээд, дундуур нь үзэх л болно доо, тийм ээ?


Эрвээхэйн сүүдэр, Ээжээ зорино, Бүтэн амьдрал киноны найруулагчийн ээлжит уран бүтээл “Амьдралын урт замд" бүтээлийг хүлээн авч үзээрэй.
1992 он. Сүхээ дунд сургуулиа төгсөж Ломоносовын их сургуульд тэнцсэн хэдий ч ээж нь өвчнөөр өөд болж гурван дүүг нь харж үлдэх хүнгүй болно. Хаяж явсан аавыгаа хайж Улаанбаатарт очиход аав нь хэдийнээ өөр амьдралтай болсон байлаа. 18-хан настай Сүхээд нас ойролцоо гурван дүүгээ өсгөх үү? Асрамжийн газарт өргүүлэх үү гэсэн хэцүүхэн сонголттой нүүр тулна.

MN+ СУВАГ ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ!
Их ажилтай өдрийн төгсгөлд, амралтын өдрүүдэд тань амт нэмэх шинэхэн “MN+” кино сувгийг танилцуулж байна. Та “MN+” дээр сувгаа тааруулснаар Монголын түүхэн, орчин цагийн шилдэг кино, контентуудыг нэг дороос хүлээн авч үзэх боломжтой. “MN+” суваг нь зөвхөн СКАЙмедиа болон SkyGO- ийн 91 дээр байрлаж байна. Амралтын өдрөөр заавал үзэх суваг “MN+”

NATURE VS HUMAN
Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, үер усны аюул зэрэг байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй зүйл билээ. Хүн тийм нөхцөлд орохоороо ямар шийдвэр гаргадаг бол? Таныг цагаан сарын урт амралтын өдрүүдэд уйдаахгүй сонирхолтой, цаг үеийн шинэхэн цэс бэлтгэлээ. Орчноосоо түрхэн боловч тасарч, зүрхний цохилт хурдасгах адал явдалт ертөнцөөр аялаарай.
Destruction Los Angeles- Лос Анжелес хотод гэнэт газар хөдлөлт, дэлбэрэлтүүд болж, ард иргэд айдаст автана. Сурвалжлагч Жон хором мөч бүр нэмэгдсээр буй гамшигт явдлын мэдээллийг шуурхай хүргэхээр амь өрсөн ажиллана.
Geostorm- Хүн бүрд анхааруулсан, гэтэл хэн ч сонсоогүй.. Агаарын хэм өсөж, далайн төвшин өөрчлөгдөж, мөсөн бүрхүүл хайлсан. 2019 онд, хар салхи, хуй салхи, үер, ган гачиг, манай гариг дээр сүйрлийн давлагааг бий болгосон юм.
Greenland- Аймшигт байгалийн гамшигаас амь гарах гэж тэмцэж байгаа нэгэн гэр бүлийн тухай өгүүлнэ.
Crawl- Залуухан бүсгүй хар салхины үеэр аавыгаа хайж хуучин байшинруугаа очих бөгөөд матарнуудтай тулгарч амьд гарахын төлөө тэмцэнэ.
Sinkhole- Дун-вун 10 жилийн турш хичээсний эцэст өөрийн гэсэн орон сууцтай болжээ. Гэвч гэнэтийн аадар борооноос болж байр нь бүхэлдээ газрын гүн рүү нуран унаснаар түүний хөгжилтэй, аюултай адал явдал эхэлнэ.

ON THE VERGE OF INSANITY: Ажлын байранд амьд үлдэхийн төлөөх тэмцэлд бэлэн үү?
Амьдралынхаа 22 жилийг л нэг л байгууллага, нэг л хэлтэст өнгөрүүлсэн инженер залуу өөр хэлтэст ажиллахаар болов. Дассан сурсан ажлаа солихын зэрэгцээ харилцахад хэцүү даргатай болж, ажлын талбарт асуудал гарч эхэлнэ. Туршлагатай ажилчин ч хэрхэн ажлын байранд тэсэж үлдэхээр тэмцэж байгаа талаар өгүүлнэ. ON THE VERGE OF INSANITY бүтээлийг GO PLUS багц ➡️ "Солонгос кино" цэсээс үзээрэй.
GO PLUS багц идэвхжүүлэх заавар:
Данс цэнэглэх ➡️ Багц ➡️ GO PLUS багц ➡️ Идэвхжүүлэх товч дарж үзээрэй ☆

Өнөөдөр танд The Smiths хамтлагийн "There is a light that never goes out" дууг санал болгож байна. 500 Days of Summer кинонд "Би Smiths сонсдог" гэж хэлээд л дурлуулдаг даа.
Cар шинэдээ сайхан шинэлээрэй,! (❁´◡`❁)
