- GO+
- Posts
- Дахин дурла!
Дахин дурла!
Дахин дурла!
Дахин дурла!
“Хайр нууцлагдмал байдаг. Бас энэ тайван бус ертөнцөд эхлэхээсээ өмнө ч дуусаж болдог. “
-Хэрэв би чамд ингэж хүрвэл
Чи намайг тэгж үнсээд…
Хайр гэж юу юм бол гээд шанаагаа тулаад өдөржин бодлоо. Richard David Precht-н “Хайр” номыг уншлаа. Хэдэн кино ч үзлээ. Аав ээжээсээ ч асуулаа. Эцэст нь хайр гэж ЗОРИГ юм байна гэж энэхүү дууг сонсон суухдаа, дараах киног үзэж дуусгаад бодлоо…
“Хайр бол үлгэр гэдгийг би мэдэж байсан. Хоёр хүний дунд байсан хий хоосон зүйл аль нэг нь бодлоо өөрчлөхөд дуусчихдаг”
Та бүхэн энэ муухай ааштай өвөөг санаж байна уу?
“UP”
Тийм бол дээрх кино энэхүү анимэйшний бодит хувилбар гэж хэлж болохуйц. Киноны онцлох эшлэлээс хүргэж байна.
-Би түүн дээрээ очих гэж байсан юм. Гэхдээ тэр намайг үргэлжлүүлэн амьдрахыг хүссэн. Бас надад хийх ажил байна.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвалын 100 жилийн ойд зориулан түүний амьдралаас сэдэвлэн Монголын нийгмийн 70 жилийн амьдралын нэгэн улс төрч, зохиолч эмэгтэйн амьдралаар өгүүлнэ.
"Баавгай болохсон" киногоороо Каннын кино наадамд сонгогдсон найруулагч П.Золжаргалын "Шат" богино хэмжээний киног хүлээн авч үзээрэй!
Үйл явдал: Мэргэжлийн үсчин болох мөрөөдөлтэй тэргэнцэртэй залуу хүү үсчний сургалтад сурахаар шийднэ. Тэрээр өмнөө тулгарах бүх шатыг давахаар сэргэлэн цовоо охин дүүгийн хамт гэрээс гарна.
Улаанцэцэг - Сономын Удвал агсны амьдрал, уран бүтээлийн тухай гарах энэхүү киног хүлээн авч үзээрэй.
Little Woman - 1696 онд бичигдсэн энэхүү роман нь Америкт төдийгүй дэлхий нийтэд алдартай билээ. Энэхүү зохиолоор 3 кино хийгдсэн байдаг ба 2019 онд хийгдсэн сүүлийн хувилбарыг танд санал болгож байна.
Ээжүүдийн өдөр өнжүүлэх - Ээжүүдийн талаар олон асуудал дэвшүүлсэн уг кино нь төрсний дараах сэтгэл гутрал болон гэр бүлийн харилцааны талаар хөгжилтэй байдлаар өгүүлнэ.
Barbie Big City Big Dreams - Ээлжит нэгэн Барбигийн адал явдал үргэлжилнэ. Харин энэ удаа ХОЁР БАРБИ гэвэл ямар байна?
Ant-Man and the Wasp: Quantumana - Квантын ертөнцийг охин нь судалж байгааг Антмэн мэднэ. Тэгээд бүүр Ээж нь тэнд амьдрах үедээ өч төчнөөн нууцуудтай байсныг мэдэн тэдгээрийн учрыг олох гэж оролдоно.
Eat Pray Love - Хэн ч харсан аз жаргалтай, амжилттай яваа эмэгтэй хамаг юмаа хаяад яваад өгвөл хэн ч ойлгохгүй нь мэдээж. Харин тэр өөрөө юу туулж яваа бол?
Pitch Perfect 1,2,3 -Их сургуульд байгуулагдсан Бэллас гэх хамтлаг цаашид амжилтад хүрч хамтдаа байж чадах болов уу? Үүнийг Балхжав бид хоёр таашгүй 😛
Hidden Figures - АНУ – н сансрын хөтөлбөрийн эхэн жилүүдэд НАСА-д маш том үүрэг гүйцэтгэж байсан Африк-Америк эмэгтэй математикчдын тухай бодит үйл явдлыг харуулсан кино юм. Хөшигний ард ажилладаг тэдний жинхэнэ түүхийг тухлан сууж хүлээн авна уу.
Wonder Woman - ЗҮГЭЭР Л WOW!
Lady Bird - Шүрэн Цох. Кристи бол МакФерсон Католик ахлах сургуулийн ахлах ангийн сурагч. Тэрээр илүү соёлтой хот руу нүүж Айви Лийгийн коллежид орж суралцах мөрөөдөлтэй. Гэвч түүний ээж энэ бол биеллээ олохгүй хоосон мөрөөдөл хэмээн сөрнө.
Удахгүй зун гараа даллаад явах дөхөж байгаа болохоор дулаахан өдөр алгасалгүй наранд биеэ ээж, зайрмаг идэж, найзуудтайгаа уулзаж, кино үзэж өнгөрөөгөөрэй.
🙃