• GO+
  • Posts
  • Заяаны хань ? Сүнсний нөгөө тал?

Заяаны хань ? Сүнсний нөгөө тал?

Заяаны хань ? Сүнсний нөгөө тал?

Бүүдгэр өдрийн мэнд.

Ийм өдөр нэг тийм тухтай, хаашаа ч яарамгүй, цухалдамгүй, халуун кофе, цай уугаад борооны дусал, гудамжны нохой, баярлан хөөрөх хөөрхөн хүүхэд, мөрөө хавчин хаашаа ч юм яаран алхаж, борооноос хоргодох газар хайсан мэт ийш тийш харан алхах хүмүүсийг ажиглахад яг л таарсан байдаг билээ.

Өөртөө ном аваарай. Цэцэг аваарай. Хайртай хүндээ тэврэлт бэлэглээрэй. Энэ хорвоод бид аз жаргалтай амьдрах өргүй болохоор зүгээр л мөч бүхэнд талархаарай. Ингээд ээлжит нэгэн захиагаа хамтдаа дэлгэцгээе.

null

“Заяаны хань”, “Сүнсний нөгөө тал” гэх зүйлсэд итгэдэг үү? Аль нь ч бай энэ киног үзээрэй гэж санал болгомоор байна.

“Заяаны хань байдаг. Харин тэр заяаны хань анхнаасаа чамтай яг таарч тохироод ирдэг бус бид өөрсдөө “заяаны хань”-г бүтээдэг.”

Ma Dong-seok жүжигчний ээлжит уран бүтээл… Вийшд, вийшт. Тэр энэ удаа цагдаагийн дүрийг чадварлаг бүтээжээ.

Мангас цагдаа Ма Сог Ду эргэн ирлээ. Тэрээр энэ удаа Хотын мөрдөн байцаах хэлтэст нэгдэж Солонгост эрчээ авч буй Япон дээрэмчдийг дарж авахын тулд ажиллах болно. Түүний адал явдал болон хүчтэй цохилтуудтай хамт байгаарай. Муу залууст зугтах гарц үгүй!

Ухааныг нь “-1”-р үнэлсэн хэсэг хүмүүстэй хамт хүүхдээ хүмүүжүүлэх гэсэн баян аавын ээлжит нэгэн оролдлогын талаар гарах болно. Харин өнөөх хүү боол болсон ч засрах үгүйг киноноос үзээрэй.

34 дэх удаагийн Номын баярын мэнд хүргэе. Бид энэ удаа номоос сэдэвлэсэн кинонуудаа та бүхэнд танилцуулах гэж байна.

Pride and Prejudice- Бардам зан, үнэнч сэтгэл Ноён Беннетийнх арван таваас дээш насны 5 охинтой. Эцэг эх нь охидоо баян язгууртнуудтай гэрлүүлэхийг хүснэ. Бага охин Лиди хайртай залуутайгаа гэрлэнэ. Даруу төлөв зантай Жэйн, ширүүн шулуун зантай Лиззи нар ч мөн хайр сэтгэлээрээ нөхөрт гарахыг хүсэвч саад бэрхшээлүүд тулгардаг. Эцэг эхийн үрээ гэх сэтгэл, охидын хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэх тэмцэл энэхүү кинонд гарна.

Call me by your name- André Aciman гэх Америкийн зохиолчийн 2007 онд гаргасан ижил нэрт зохиолоор хийгдсэн билээ. Үйл явдалд Италид өрнөх ба 17 настай сурагч болон түүний аавынх нь ажлын туслах залуу хоёрын дунд хайр дурлалын харилцаа үүснэ.

The Hunger Games: Catching Fire- Suzanne Collins гэх Америк зохиолчийн ижил нэрт бүтээлээр бүтсэн энэхүү кино нь 4н цувралаас бүтдэг билээ.

Forrest Gump- Энэхүү киног хүн бүр мэдэх бизээ. Харин 1986 онд Winston Groom гэх зохиолчийн бүтээл гэдгийн хүмүүс хараахан мэддэггүй биз ээ.

Crazy Rich Asians- Хятад гаралтай Америк бүсгүй Рачел найз залуу Никийнхээ сайн найзын хуримд уригдан, төрөлх нутаг Сингапурт очно. Гэтэл түүний найз залуу Ник Сингапурын дээдсийн хүрээлэнгийн баян гэр бүлээс гаралтай жинхэнэ ханхүү байх ба баячуудын нүд эрээлжлэм тансаг амьдрал, охид бүсгүйчүүдийн атаа, жөтөө зэрэг олон адал явдалтай Рачел учрах болно. Энэхүү киноны эх зохиолыг Kevin Kwan зохиолч бичсэн ба Монгол хэл дээр мөн хэвлэгдэн гарсан байдаг билээ.

The Shawshank Redemption- IMDB дээрх хамгийн өндөр үнэлгээтэй энэхүү кино нь мөн номоос сэдэвлэсэн байдаг билээ. Зохиолч нь аймшгийн киноны Кинг буюу хаан гэж нэрлэгддэг Stephen King юм.

Финник бол бяцхан зальтай гэрийн буг сахиус юм. Хоосон байшиндаа ганцаараа эрх дураараа байдаг түүний гэрт нэгэн гэр бүл нүүж ирснээр түүний дураараа байдал өөрчлөгдөх болно. Бяцхан охин болон сахилгагүй Финник хоёрын адал явдлыг хамтдаа үзэцгээе.

Ингээд эцэст нь: Сайхан, сайн кино үзэх нь бидний өмнө насандаа хийсэн буян байдаг гэх юм билээ. 😁