• GO+
  • Posts
  • Жаахан гунигтай хайртай учирч байсан уу? 💕

Жаахан гунигтай хайртай учирч байсан уу? 💕

Баасан гарагийн мэнд ээ! Ингээд нэгэн завгүй долоо хоногийн ард амжилттай гарлаа шүү. Амралтын өдрүүдээ зөөлөн буйдан, дулаан орондоо тухалж аваад кино үзэж өнгөрөөцгөөх үү? ( ^o^)ノ\(^_^ )

ЖААХАН ГУНИГТАЙ ХАЙР ҮЗЭХ ҮҮ?

Гэгээн хайрын баярын өдөр удахгүй тохиох гэж байна. Гэхдээ хайр гэдэг үргэлжийн аз жаргалтай, заримдаа тийм ч гэгээн байхгүй үе бий. Бидний амьдралд догдлол жаргалаар дүүрэн хайр, эсвэл зүрх сэтгэл шархлуулсан хайр ч тохиолдож болно шүү дээ. Эсвэл заримдаа яаж ч хичээсэн хувь тавилангийн хатуу ширүүн шуургыг сөрж чадалгүй бууж өгч болох юм. Танд хайрыг өөрөөр, "жаахан гунигтай" харуулсан кинонуудыг санал болгож байна. Баярын өдөр хүртэл яагаад багахан эморч болохгүй гэж 😉. Кино бүрийн нэр дээр дарж үзэх боломжтой 🥰.

  1. Decision to Leave- Надад хайртай гэж хэлэх мөчид хайр чинь дууссан. Чиний хайр дуусах мөчид харин минийх эхэлсэн.

  2. Little Women- Миний мөрөөдөл чинийхээс өөр байлаа гээд чухал биш гэсэн үг биш шүү дээ.

  3. A Star is Born- Би биднийг яг энэ чигээр нь үүрд дурсаж явах болно.

  4. Call Me by Your Name- Намайг нэрээрээ дуудаач, харин би чамайг нэрээрээ дуудъя.

  5. Love, Simon- Чи ямар нэг гунигтай зүйл бод доо. Жишээлбэл далайд амьдрахыг үзэн яддаг халимны талаар ч юм уу.

  6. The Fault in Our Stars- Чамаар сэтгэлээ шархлуулах нь нэрийн төрийн хэрэг байх болно.

  7. Me Before You- Чи бол миний өглөө сэрэх цорын ганц шалтгаан.

  8. La La land- -Би чамайг үргэлж хайрлах болно. -Би ч бас.

  9. The Theory of Everything- Цаг хугацааг ухраавал эхлэлд нь юу байх бол?

  10. About Time- Тэр үед ч тэр, одоо ч тэр чи бол миний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй зүйл.

  11. I Origins- Миний атомууд үргэлж чиний атомуудыг хайрласаар байсан.

  12. Eternal Sunshine of the Spotless Mind- Энэ дурсамжийг л үлдээчих. Ердөө ганц энийг л.

  13. Atonement- -Тамхи үхэлд хүргэнэ. -Чамайг хайрлах ч бас.

  14. 500 Days of Summer- Энэ бол хайрын түүх биш. Харин хайрын тухай нэгэн түүх.

  15. The Notebook- Бидэнд юу ч тохиолдсон бай, чамтай өнгөрүүлсэн өдөр бүр амьдралын минь хамгийн сайхан өдөр байх болно.

  16. Titanic- Би чамайг хэзээ ч тавьж явуулахгүй.

PRISON PLAYBOOK: Ганц өдөр амьдрах байсан ч сайн хүн хэвээрээ үлд.

Ким Жэ-хюк бол бейсболын алдартай тамирчин. Нэгэн удаа гэрт нь нэвтэрсэн этгээдийг санамсаргүй хүнд гэмтээснээс болж хорих ял авна. Шоронд орно гэдэг түүний хувьд ч, дэмжигчид, хамт олных нь хувьд ч маш хүнд тусч байлаа. Гэвч шоронд байх хугацаандаа тэрээр шинэ хүмүүстэй танилцаж, аливаа зүйлсийг өөр нэгэн өнцгөөс харах болсноор түүний хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм адал явдал эхэлнэ. GO PLUS багц ➡️ "Солонгос кино" цэсээс үзээрэй.

GO PLUS багц идэвхжүүлэх заавар:

Данс цэнэглэх ➡️ Багц ➡️ GO PLUS багц ➡️ Идэвхжүүлэх товч дарж үзээрэй ☆

"НАРНЫ САДАН" УСК-Г ҮЗЭХЭД БЭЛЭН ҮҮ!

Хангайн нурууны дайд мухарт Хар сарлагтынхан, Бүтээн сарлагтынхан хэмээх хоёр овог байжээ. Тэд жилдээ ганц удаа цуглаж сүргийн манлай бухаа мөргөлдүүлэн наадам хийж баясан цэнгээд дараа жилийн болзоот өдөр хүртэл эргэн уулзалдахгүйгээр салан одоцгоодог заншилтай юм санжээ. Гэтэл нэгэн наадмаар хоёр овгийн хооронд хагарал үүсэж, өшөө авах хатуу нэхэл эхэлнэ.

ТА МЭДЭХ ҮҮ? 🔖

Мерил Стрип Оскарт нийт 21 удаа нэр дэвшиж, 3 удаа Шилдэг эмэгтэй гол дүр шагналыг авсан байдаг. Хамгийн сүүлд 2011 онд "Төмөр хатагтай" киногоороо хүртжээ.

ТААМАГ ДЭВШҮҮЛЬЕ🤔

Оскарын "Шилдэг эрэгтэй гол дүр" шагналыг хэн авах вэ?

Login or Subscribe to participate in polls.

Өдрөө сайхан өнгөрүүлээрэй, амжилт! (❁´◡`❁)