- GO+
- Posts
- ЭНЭ БОЛ SHOW TIME!!!
ЭНЭ БОЛ SHOW TIME!!!
ЭНЭ БОЛ SHOW TIME!!!
Barbie VS Openheimer
Зун гэхээр юу төсөөлөгдөг вэ?
Байгаль, ногоон ой мод, өвс, гол, горхины чимээ, аялал, халуун өдөр хүв хүйтэн булгийн ус уух, айраг, хоттой хонь, адуу янцгаах, аргалын үнэр, холоос харагдах цагаан гэр, бороо, цэвэр агаар, түм буман одод дунд дээш харан хэвтэх, өвсөн дээр хөл нүцгэн алхах, саалийн хувин барин алхах эмэгтэй хүн…
Энэ дундаас хамгийн их хүсэн хүлээдэг нь морин дэлэн дээр салхи татуулан давхих билээ. Энэхүү дуу та бүгдэд ч бас ийм мэдрэмж төрүүлнэ гэж найдаж байна.
Хамтдаа хурдан хүлэг дээрээ мордон энэхүү захиагаа уншицгаая.
Бүгд мориндоо!!!
Эрдэнийн дуудлага худалдаанаас үнэ цохиж авсан Хээр морийг Наадам хүртэл нүд салгалгүй харах тушаалтай хотын залуу Эрхэт морийг нь алдчихна. Тэр морио эргүүлэн олж чадах болов уу?
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвалын 100 жилийн ойд зориулан түүний амьдралаас сэдэвлэн Монголын нийгмийн 70 жилийн амьдралыг нэгэн улс төрч, зохиолч эмэгтэйн амьдралаар өгүүлнэ.
ЭНЭ БОЛ SHOW TIME!!!
"Үзнэ дээ" гэж бодсон шоугаа үзэж амжаагүй юм биш биз?
Амьд хөгжимд хайртай бол "Night train"
Элэг нь хөшөө болж хувирмаар байгаа бол "UB Comedy"
Театрын жүжиг бол "Эцсийн зоог"
Зуныг зугаатай өнгөрөөмөөр байвал "Зуны зугаа"
Хайрын бурхнаа хайж байгаа бол "Сарантуяа"
Ганц бие байгаадаа гутраад байгаа бол "Айл гэрдэх үү" гээд өөрийн хүссэн шоугаа хүлээн авч үзээрэй.
Сөүл хотын хамгийн тансаг зэрэглэлийн Ганнам дүүргийн Апгужионд бизнес хийх шинэ боломжуудаар дүүрэн байдаг. Үгээр илбэдэгч хочтой Тэгүг Апгужионд төрж өссөн, дүүргийнхэн нь түүнийг андахгүй сайн таньдаг бөгөөд ярианы ур чадвартай, сэргэлэн нэгэн. Тухайн үеийн хамгийн чадварлаг гоо сайхны мэс засалч Живү эмчлэх эрхээ алдсан ч алдар цуу, нэр хүнд нь хэвээрээ байлаа. Тэгүг гоо сайхны мэс заслын бизнесийг эхлүүлэх санаа боловсруулан, Живү-г хамтрагчаа болгохын тулд өөрийн ур чадвараа гаргаж, арга заль хэрэглэнэ. Тэгүг, Живү хамтдаа Ганнам дүүргийн цоо шинэ эрин үеийг нээх болно.
Барби зуны урлагийн хөтөлбөрт суралцахын тулд Малибугийн нарлаг эргийг Бродвейн хурц гэрлээр солив. Тэнд өөр нэг Барбитай танилцана. Хоёр найз удалгүй өөрсдийгөө зөвхөн адилхан нэрээс илүү гүнзгий холбоотойг олж мэднэ.
Киногоо тухлан үзээд амралтын өдрүүдээ гоё өнгөрөөгөөрэй 🙃